Хичээл эхэллээ гэж

Bild

Арваад хоног нозойртлоо унтчихаар өглөө эрт сэрнэ гэдэг бол усан дээр гал асаах шиг боломжгүй зүйл болж хувирах юмаа. Орой сүрхий эрт унтдаг баатар болсон байхгүй шүү, шөнө 01 өнгөрч байхад хөөөе унтаачээ үлгэрийн баатараа гээд л өөрийгөө хараагаад ийш тийшээ хөрвөөж хэвтсээр байгаад таарах гэж. Өглөө сэрүүлэгтээ сэрсэн боловч толгойгоо дааж босох тэнхэл яавч гарсангүй. Яаж ийгээд сургуулийн босго даваад ороод иртэл өөдөөс өмхийгөөр угтдаг байна шд, нурах нь холгүй жаажийсан сургуулийн маань муу усны хоолой нь ядаж байхад бас задарчихаад байдаг юмуу хайшайн. Өглөөг ч тун тааруухан угтаж байна даа гэсэн юм бодоод өөрийгөө сэргээх санааатай номыг санлуугаа шагайтал бүтэлгүй өглөөг минь өөдрөг болгож өгсөн ачит багштайгаа тааралдав. Математик 2 дахь өдрийн өглөө 8 цагаас ордог болохоор байнга хоцорно эсвэл тасална, тэгэхээр багш намайг чи яаж шалгалтаа өгч тэнцэх хүн бэ гэж хошигноно. Хичээл амрахын өмнөхөн математик дээр шалгалттай гэсэн би гэдэг хүн сурсан зангаа таьихгүй ээ гэсэн шиг бас л шалгалтандаа 1 цаг хоцорч ирдэг юмдаа. Орсон чинь багш одоо 40мин л үлдсэн байна, чи амжих юмуу дөө давтан шалгалтанд нь хийсэн нь дээр биш үү энэ тэр гэчихэж байгаа юмаа. Ямарч байсан чадсан чадаагүй, амжсан амжаагүй хиймээр байна гээд хийсэн чинь ашгүй VG авчихсан байна гэнэ. Чи хичээлээ таслаад ирэхгүй, ирэхээрээ байнга хоцорно, тэгсэн мөртлөө шалгалтанд ангийнхнаасаа хамгийн сайн дүн авчихаж, авъяас шүү гэж зэмлээд бас магтдаг юм байна. Баргар царайлаад явж байсан миний нүүрэнд инээмсэглэл тодроод, гэрэл гэгээ цацрах шиг л болчихлоо. Иймэрхүү сайхан мэдээгээр өглөө бүрийг, өдөр бүрийг угтдаг бол амьдрал аз жаргал инээд хөөрөөр хэт бялхахгүй юу хэ хэ. За за ямартай ч нэг юм бүтэхгүй урвайж байхад нэлээд юм бүтэж баярлаж байвал тэр чинь амжилтанд ойртож л байгаагийн илрэл шүү дээ🙂

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s