Живүүнээс живүүн бялжуухай юмаа

Хүүхдийг ер нь багаас нь л маш зөв өсгөж хүмүүжүүлэх ёстой гэдгийг толгойныхоо оройг цоортол ойлгож авлаа даа өнөөдөр. Манай гэр бүлийн хамгий бяцхан гишүүн тун удахгүй 6 сарыг зооглох гэж байна. Гэтэл ааш зан гэж авах юм алгаа хэ хэ. Уг нь гэртээ бол тэнгэрийн амьтан номхон дөлгөөн, сайхан ааштай гэж жигтэйхэн, өнөөдөр хүүхэд асрагч нь ирээгүй гээд манайд харуулахаар үлдээчихээд ээж нь ажилруугаа яараад сандраад л явсан юм. Бараг орж ирэв үү үгүй юу л гэрт байсан хэдийг сандаргаж гардаг байгаа. Хүн болгон л бараг хөлд нь мөргөж сөгдөх нь холгүй гүйлдээд л байдаг, нүүр ам нь улайгаад ээрч муураад бурхан минь бид нарын зүрхийг суга татаад гаргаад ирэх нь холгүй дайн өрнө лөө. Би хэсэг тэвэрч хэдэн өрөөгөөрөө гүйгээд амжилт олдоггүй шүү, хамаг хөлс цувчихсан яанаа хүүхэдтэй болвол ингэж л зожиг болгохгүй юмсан гэж хүртэл бодоод байгаа юмаа ха ха. Гэхдээ хөөрхий амьтан нойр нь хүрчихсэн аав ээжээсээ хол ядаж байхад нь бүгчим хэцүү байсанд юмуу зүрх шимширмээр уйлаад зогсдоггүй. нэг хэцүү нь хүн л харвал чарлаад байдаг байна шд. Нэлээд ширүүн тулалдааны үр дүнд ганц цаг унтаад босоод ирсэн чинь миний хайртай бяцхан золиг маань буцаад сайхан ааштай болоод марзайтлаа инээж байгаад явсандаа. Унтах болгондоо ингэж уйлвал уртын дуучин болох байх өө энэ лав хэ хэ.

Bild

Bild

Bild

Bild

Зурагнууд нь жоохон бүдэг гарчиж миний өрөөнд

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s