Залууын санал “Миний нэг санал Монголын ирээдүй”

Үнэхээр үзэхэд, сонсоход илүүдэхгүй
Би бас дуу хоолойгоороо нэгдэхийг хүсэж байна, айдасгүй ирээдүйгээ бүтээхийг хүсэж байна. Хэдийгээр монголоосоо хол, монголынхоо ирээдүйг босгоход гар бие оролцож чадахгүй ч тодорхой хэмжээгээр тус нэмэр болмоор байна, далайд дусал хэзээ ч илүүдэхгүй. Баттүшигийн санал надад их таалагдлаа. Зүгээр л энгийн бөгөөд өдөр тутам байнга тохиолдож байдаг нэг асуудал бол яах аргагүй хог хаягдал. Яг үнэнээ нүүр бардам хэлэхэд би гадуур, олон нийтийн газар гээд хаана ч байсан хүн намайг харж байсан ч хараагүй байсан ч идсэн чихэрнийхээ цаас, уусан ундааныхаа савыг зүгээр нэг хаяад явахаасаа санаа зовдог. Би хаялаа гэж бодоход миний хаясан энэ цаасыг хэн цэвэрлэх бол, тэр цаасыг авах хүнийг хэн цалинжуулах бол, тэр цалин хэний халааснаас гарах бол гэх мэтийг боддог. Хэрэв би тэр цаасыг хаяхгүй, цаашаа хэд алхаад хогийн саванд хийчихвэл тэр хүнийг цалинжуулах мөнгөөр өөр сайхан юу хийж болох бол гэж эргэцүүлдэг. Би ямар эх орондоо байгаа биш, хүний нутаг надад ямар хамаатай юм гэж хэзээ ч хандаж чадахгүй.
2 жилийн өмнө монголдоо амралтаараа очсныг байнгын уншигчид маань бол санаж байгаа байх. Тэгэхэд хамгийн их эмзэглэсэн зүйл бол яах аргагүй хотын маань хог хаягдал байсан. Бээжингээс онгоцны билет олдоогүйн улмаас газраар ирэхээс өөр арга олдоогүй, замдаа харсан эх орон минь үнэхээр өрөвдөлтэй байсан. Ус мод, ан амьтан юу ч харсангүй гэж хэлсээр буухад минь тоссон Улаанбаатар бүр өрөвдөлтэй санагдсан. Хот маань хогондоо дарагдаж байхад ард иргэд, монголын ирээдүйг бүтээх эрдэнэт залуус маань ганган машиныхаа цонхоор гартаа байгаа хогоо юунд ч үл санаа зовинон шидлэх нь шүүмжилмээр бас харуусмаар. Би тэсэлгүй бас хэлээд үзсээн, харин өөдөөс минь за битгий худлаа боловсон царайлаад бай гэсэн хариулт авснаа санаж байна.
Тэртээ тэргүй хүн болгон хаяж байхад зөвхөн би л хаяхгүй байлаа гээд хот чинь цэвэр цэмцгэр болчих юмуу гэж бодож байвал, тийм ганц чи хаяхгүй байлаа гээд цэвэр цэмцгэр болно гэж хэлнэ. Чи хаяхгүй бол чамаас бусад чинь суралцна, чамаас үлгэр жишээ авна. Хогоор дүүрч байлаа гээд чи нэмж дундуурыг нь дүүргэх хэрэггүй.
Яагаад залуус бид иймхэн зүйлээс эхэлж болохгүй гэж. Би хотынхоо өө сэв муу муухайг хайж байгаа юм огт биш, харин ч айдасгүй ирээдүйдээ хувь нэмэр оруулахаар хоолой нэгдэн урайлж буй эдгээр залуус, эрдэмт эх орончидоороо бахархан бодсон бодол, гаргасан санаагаа хэрэгжүүлээсэй гэсэндээ хэдхэн үг бичиж сууна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s