Төөрөлцвөл төөрөлцье

BildBild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Bild

Нэлээд хэд хоног хичээл гэж гүйгээд ёстой ядаргаанд орч муужирч унах дөхөж байна ха ха. Өөрийгөө тэгж ядарч зовж байна гэж бодохгүй л байвал тэгээд л ядрахгүй шдээ гэсэн дүрэм баримталчихнаа бас. Гэтэл өнөөдөр нэг цаг 30 мин ой дотор газрын зураг бас нэг луужин барьчихаад зүг зүгрүү гүйснээс болоод шууд газар дээрээ чад хийх гэж байна. Надтай нийлээд 6уулаа бусад багаасаа өрсөж дарцагаа олоод өөр өөрсдийн цаасан дээр дарцагтай хамт байх тамгаар тамгалах үүрэгтэй гэх үү дээ. Энд жил болгон л уламжлал болгон зохиогоод байдаг, монголд ганц удаа ч болов иймэрхүү арга хэмжээнд гар бие оролцож байсан биш ёстой А ч байхгүй амьтан нөгөө хэдийгээ дагаад навсганаж гарлаа шүү. Нэг газар зогсоод за одоо бид нар энд байгаа гэж бодож байна одоо ийшээ явах байх энэ тэр гэснээс нь туршлага хуримтлуулж байгаад 7 дарцагны сүүлийн 3ыг нь би олж энэ тэр, ядаж байхад юм хурдан сурчих юмаа, хальт өөрөөрөө бахархав. Ганцаараа тэр аймшигтай том ой дунд байсан бол яаж нөгөө захруу гарах байсан бол, зааа амьд хүн аргатай, толгойдоо сумтай биш олж л таараа энэ тэрийг бодсон шигээ гүйгээд л, алхаад л байлаа. Бас хажуугаар нь нэг кино санаанд ороод оо хэ хэ, яагаав нөгөө нээлтээ хийгээд нэг и х удаагүй байгаа Hunger Games. Ойн чимээ, чийг, шувууд гээд нэг л тэр кинон дотор орчихсон юм шиг санагдаад ганцаараа инээгээд л яваад байлаа.

Монголд сургуулийнхаа хажууд байтугай ууланд очоод ч төөрөх олон мод шигүү ой Улаанбаатарт лав байх биш, гэнэт Шведийн ой модонд нь атаархаж эхлэв. Манай монголд энэ их мод усныхаа дөрөвний нэгийг нь ч болтугай өгчихвөл яасан сайхан байх болоо гэх мэтийн дэмий юм их бодноо. Тэгээд монголдоо иймэрхүү тэмцээн уралдаан хүүхэд залуусынхаа дунд зохион байгуулж байвал их л сонирхолтой байна байхдаа гэж мөрөөдлөө. Хэрэв би гэнэт ой дунд гартаа газрын зарагтай бас луужинтай сэрвэл хаана юу байгааг хялбархан тогтоогоод явах зүгээ тодорхойлчихтойгоо боллоо гэж.

Ямартай ч манай баг түрүүлж, хүссэн үнэлгээгээ авах болзлыг 100% биелүүлсэн боловч, хэд хоногийн нойр хоолгүй ухантсаны улмаас гэнэтийн хөдөлгөөнөө дийлэхгүй үхэж далд орох гэж байна. Олигтойхон шиг махтай шөлтэй байсан бол хэдэн кг хасахад бол харамсаад байх юмгүй л дээ, над шиг яс арьс хүн нэмж турвал мөгөөрс хальс болох байлгүй. Одоо 7хон хоног морь мал шиг зүтгэчихвэл 3жил номын дуу сонссоны минь үр дүн гарах гээд байдаг.

Зиа өнөөдөр ч ингээд сүн гээд л өнгөрч байх шив, маргаашийнхаа их үйл хэрэгт бэлдчихээд эртхэн дулаан хөнжил зөөлөн орондоо шургах минь.

Өө нээрээ бичье гэж бодож байгаад л мартчих юм, би уг нь блогоо 100% монголоороо бичихийг зорьдог гэтэл хааяа нэг утаснаасаа гялс манс гээд бичлэг оруулчих гэхээр утсан дээр минь монгол үсэг байдаг дээрээ, ямар мэссеж бичиж байгаа юм шиг бичэлтэйн ч биш, тэгснээс ганц хоёр англи үг чулуудчихвал ядахдаа л үзэмжтэй юм хэ хэ. Энэ их хичээлийн хажуугаар тогтмол блогдно гэвэл арай л ахадсан ажил болоод байна, тиймээс чадлынхаа чинээгээр ойр ойрхон шагайгаад л байхыг хичээнээ. Тун удахгүй хичээл дуусахаар завтай болоод навс блогдоноо гэж бас худлаа хэлээд яахав, ажил гээд жирийчих биз. Ажил амьдрал, блог 3аа зэрэгцүүлээд амжуулаад сурах үе удахгүй ирнэ гэж найдаж байна. Маргааш ганц өдөр шалгалтгүй гэсэндээ овоо хэдэг үг холбоод биччихлээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s