Say Hello to Gozziplady

Bild

Блог бичнэ гэдэг нэгэн бодлын их ядаргаатай ажил юм шиг санагдах үе над шиг залхуу хүнд байх л асуудал гэж өөрийгөө зөвтгөж байсан үе ганц хоёрхоноор зогсохгүй ээ, гэхдээ энэ бол одоо тавих шалтаг биш гэдэгтэй би өөрөө ч санал нэг байна.

За маргааш яг бичиж эхэлнээ, за яг орой бичнээ гэж хойш тавьсаар байтал БИ БЛОГ БИЧДЭГ БАЙЛАА гэсэн өнгөрсөн цаг дээр ярихад тулж очсон байх юм. Өнөөдөр яагаад ч юм сэтгэл минь ком.оо асаа wordpress.com гэж бич гээд дуудаад байх шиг санагдлаа ха ха. Ямарч байсан бичээд орлоо, My Blog гэсэн юм байна. Хамгийн сүүлийн More picz гэсэн бичлэг 2012.06.14нд бичигджээ, өө бурхан минь бүхэл бүтэн 4 сар орчим хаагуур юугаа хийж яваад одоо л намайг санаж байнаа гэсэн байдалтай хөөрхий мартагдсан блог минь намайгаа зэмлэх шиг өрөвдөлтэй харагдаж байна шүү. Ийм урт хугацаагаар өөрийнхөө амьдралын нэг хэсгийг умартаж байдаг би ч их хайнга амьтан юмаа.

Өнгөрсөн 4 сард туулж өнгөрүүлсэн бүхнээ нэгд нэгэнгүй хуваалцахаар блогтоо амлачихсан, одооноос эхлээд хүүрнээд байж дээ. Юуны түрүүнд албан үүргээ цалгардуулах болсон хамгийн том шалтгаанаасаа эхлье. Хичээл амрахаас өмнө, ер нь л сүүлийн үед толгой өвдөөд байна гээд гоншигноод байдаг болчихсон үеийг санаж байгаа байхаа гэж найдаж байна. Зүгээр ч нэг баашилсан юм байгаагүй л бололтой, тэр өвчин нь даамжирсаар халзан болох дээрээ тулаад байна. Толгой хэт их өвдснөөс болж үсний нүхнүүд суларч толгойтой хэдэн хялгасаа барьж тогтоож дийлэхээ байсан юм байх өө. Хэдэн ширхэг юмаа хадгалж үлдэх санаатай өвчний эх үүсвэр юу гээд хайгаад үзлээ, Ком. Үнэхээр харамсалтай байлаа, эрүүл баймаар байна уу блогоо бичмээр байна уу сонго гэж ял тулгаж байгаатай адил сонсогдохгүй байна гэж үү???

Тиймээс үүнээс хойш, түүнээс цааш ком.ны урд суух цагаа 2 дахин багасгаж youtube, google, movie саятуудаар хэсэх эрхийг хасах болсноо албан ёсоор цохон тэмдэглэж байнаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр цагаа блогтойгоо найзалж өнгөрөөхнээ. Зиа урт хугацааны амралтын дараа эргэн уулзаж байгаадаа тун сэтгэл өндөр байнаа.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s