Шунал ихэдвэл Шулам болно

Аливаа зүйлд ямагт хэмжээ хязгаар гээч нь байх ёстой энэ бол байгалийн бичигдээгүй бас нэгэн хууль. Давсгүй бол хоол амтгүй, ихэдвэл шорвог гэнэ, зайрмаг хэдий амттай ч ихэдвэл нялуун гэнэ. Жоохон ч биш их ч биш, шулам ч биш гуйлгачин ч биш байхыг бурхан бидэнд өгсөн амьдрал гэх цаг хугацаандаа ойлгож авах ёстойг сургах гэсэн мэт. Энгийн зүйлээр жишээ авъя, манайх 3 давхарт амьдардаг, би лифтэнд суухдаа яагаад заавал 3 гэсэн тоотой товчлуур дээр дарах ёстой гэж? Мэдээж би 2 давхарт бууж дээшээ эсвэл 4 давхарт бууж доошоо алхахгүй л гэж, би 3 давхарт амьдардаг шүү дээ.

Тайван суугаад гаргасан алдаануудаа нэг бүрчлэн бодож үзлээ, алдаа бүрт би яагаад тэгээд л больчихож болоогүй юм бэ гэж л харамсахад хүрээд байх юм. Киногоо үзлээ, mail fb уншдаг blog-уудаа шалгалаа өөрийнхөө блогийг бичлээ за тэгээд л болчихгүй дуу, бичлэг, зураг, өөр кино гээд явчихаар чинь толгой чинь яаж өвдөхгүй байх юм бэ Симона гуай гээд л эхэлж байгаа юм л даа. Жишээлбэл өнөөдөр 2 цаг л хангалттай байхад 4-5 цаг үхснээ хийж тэр олноор умбалдах газар хөвөөд, живээд, сэлээд байгаа аль болох нь мэдэгдэхгүй хлорминтой усанд дэвтэвдээ гээд харамсаад хэвтэж байна. Нүүр минь хорсоод хүрэх ч зориг хүрэхгүй байна, бодвол хлормин энэ тэрийн харшилтай болсон юм байлгүй дээ. Хэмжээ хязгаар гээч зурвасыг даваад гишгэчихээд байх бололтой юмаа.

Мэдээгүй нэгэнд нь анхааруулж хэлэхад бассенд хэт олон цагаар умбах хэрэггүй юм байнаа гэж захимаар санагдлаа. Өөрийн биеэр хор уршгийг нь 2 дахь удаагаа амсаж байж яс махандаа шингэтэл ухаарчихсан байгаа хүний үүднээс зөвлөж байна. Өнөөдрийн байгуулсан гавъяа нэг иймэрхүү.

Зиа ингээд хэлэх дуртай үгээрэй энэ оройн бичлэгээ өндөрье дөө, зөөлөн хөнжил дулаан орондоо намайг зүүдлээд тавтай сайхан нойрсоорой. Ургах улаан нарыг инээмсэглэн угтаарай.

ӨӨӨ ЖИЧ: Зурагны хувьд өнөөдрийх биш, өөр нэгэн хөгжилтэй дурсамжтай жаргалтай өдрийнхөөс хулгайлчихлаа.

BildBild

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s