Ээжийн минь чанасан цай

Дэндүү дасал болсон намхан барилга, нарийн гудам, бүүдгэр тэнгэр, бүрсгэр хотоор алхаж байхдаа би өөрийгөө аль хэдийнээ энэ бүхний нэгээхэн хэсэг болсон мэт санагддаг. Эх орон гээд бодохоор сэтгэлд нэг л дулаан, сайхан мэдрэмж төрөх атлаа нэг л хол. Цаг агаар шигээ хувьсан өөрчлөгдөх эдгээр шар толгойтнууд дунд би өөрөө ч хөндий хоосон мэт болж, халуун дулаан гэдэг үг яагаад ч юм надад ойр биш байна.

Нэг хүн надад “Шведүүд яагаад ийм хүйтэн хөндий байдгийг мэдэх үү? Тэд халуун цай бараг уудаггүй юм, бид нарыг хар л даа уур савссан амттайхан цайгаа уухгүй бол амьдхаргүй шүү дээ” гэж байсан нь үргэлж бодогддог. Хаяа бүр үнэн ч юм шиг санагддаг, миний мэдэх шведүүдээс цайг бидэн шиг амтархан ууж байсныг нь би лав олж хараагүй. Тэр битгий хэл халуун хоол ч идэх дургүй, хөргөөж байна гээд суучихдаг. Хоолтойгоо байнга хүйтэн ус, ундаа, сүү зэргийн л юм ууна. Сонин хэрнээ байж болох л тайлбар биш гэж үү? Монгол хүн ээжийнхээ чанасан аагтайхан шаргал цайг ууж өссөн дөө нүүрэндээ галтай нүдэндээ цогтой, булиглах хайраар зүрх нь цохилж дундаршгүй сэтгэлээр харц нь гэрэлтдэг биш гэж үү?

Намайг монгол хүн болгодог, халуун дулаан сэтгэлтэйг минь сануулдаг ээжийн минь чанасан цай ямарч амттантай харьцууламгүй.

Bild

One comment

  1. Xoco · November 26, 2012

    ямар сайхан хэлээ вээ. ёстой сэтгэл хөдөлчлөө.. хэхэ би их тогтуун хүн шүү. ёстой зүрхэнд хайр булгиллаа….. Монгол хүн ээжийнхээ чанасан аагтайхан шаргал цайг ууж өссөн дөө нүүрэндээ галтай нүдэндээ цогтой, булиглах хайраар зүрх нь цохилж дундаршгүй сэтгэлээр харц нь гэрэлтдэг биш гэж үү?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s