Урам хайрласан Becky StiNo-доо баярлалаа

Bild

Өглөө сэрснээс хойш үд өнгөртөл бүэлгүй үйлдлүүд ар араасаа оочирлочихсон аятай ээлж дарааллан азгүйтэлд өртөөд тун бухимдуухан явж байлаа. Маш эрт босохоор төлөвлөж байсан хүн хамар битүү, толгой манараастай 10 өнгөрч байхад дуртай дургүй өндийж арай ядан гэрээсээ гартал ямар ч хүйтэн юм, ядаж байхад бороо бас юув дээ ганц өдөр шүхрээ мартаад гараад ирснийг андахгүй юмаа хар гай чинь гэж үгэлсээр сандруухан сургууль дээр очлоо. Новш гэж хичээлгүйн байна, өө бас нэг чухал юмаа мартчихаж дээрээс нь юуны ч билээ төлбөр гэсэн цаасаа аваагүй байна… Зиа тэгээд нэг юм буруугаар эргэхээр ёстой төгсгөл үгүй мэт хөвөрч өгнө шүү дээ.

Би ер нь уурлах, бухимдах, гомдох гээд нэг тиймэрхүү хүнд үетэйгээ тулгарахаар ганцаараа баймаар, толгойгоо өвдтөл гоё муухай нь хамаагүй кино үзэх, залхталаа унтах, ядарталаа гэр цэвэрлэх гэх мэтийн утга учиргүй үйлдлүүд олноор хийдэг зуршилтай. За за шал дургүй хүрчихлээ, гэртээ харьж орондоо ороод зайрмаг идэнгээ киногоо үзье дөө гэсэн шиг юм бодчихоод утсаа хартал facebook comment хэн нэгэн нь үлдээсэн байх юм. Хамгийн сүүлд оруулсан зурагны минь доор бичсэн хэдхэн үгс нь санаанд ч оромгүй маш их эрч хүч хайрлах шиг боллоо. Гэв гэнэт  надад юуг ч хийж чадах юм шиг тийм их урам зориг бий болчих нь тэр. Эргэн тойрноо ажиглатал үхэхээ хүлээн хэвтэх найдлага тасарсан  өвчтөн мэт бараан царайнууд, хэдхэн минутын өмнө би өөрөө ч гэсэн тэр тасагт нь хэвтэж байсан өвчтөн нь гэж бодохоор инээд хүрч хэсэг ганцаараа мишээв. Эдгэшгүй нөгөө өвчтөн чинь гэв гэнэт эрүүл сарууд болсноо дуулаад хөл нь газар хүрэхгүй байгаа мэт тийм л их баяр хөөрийг бариад ч дийлэхээргүй санагдлаа. Гэв гэнэт л ямар нэг юм хиймээр, бүтээмээр, эхлүүлмээр хүсэл төрж толгой дотроо төлөвлөж гарлаа. Өдрийн үлдсэн хугацаанд бодоо ч үгүй зүүдлээ ч үгүй зүйлүүдээ хийгээд амжуулчихаж.

Хүн гэдэг чинь ердөө л сэтгэлийн амьтан гэж үнэн юм, хүнд урам өгч, сайхан үгээр сэтгэлийг нь сэргээх шиг үнэтэй бэлэг гэж үгүй юм.

 

3 comments

  1. merly · October 16, 2012

    Блогийг нь унших дуртай. Амжилт.

    • Becky · October 21, 2012

      ❤ your blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s