Сайн байна уу бяцхан ертөнц минь

Хүн амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаа бол одоогийн чинь амьдрал чиний ирээдүйг тодорхойлохгүй байна гэсэн үг. Миний амьдралын яг л энэ мөч ямарч ир бүтээлгүй бас хүсэл мөрөөдлөөсөө түрхэн зуур хазайн буруу замаар будаа тээгээд байх шиг санагдлаа. Сэтгэл санаагаар унаж, элдвийг бодон өөрөө өөрийгөө голох шиг гутамшигтай зүйл үгүй мэт, ийм үед л дэргэд нь байгаа хүмүүс хамгаас ихээр дэмжиж буцаад БИ БОЛ ОНЦГОЙ ХҮН гэдгээ мэдрэхэд туслах үүрэгтэй биш гэж үү? Гэхдээ ийм тохиол надтай учирахыг хүлээж суух нь сармагчин хүн болохыг хүлээхтэй адил байна. Өдрөөс өдөрт харанхуйруу живж буй хүнд сэтгэлийн дэм өгөхгүй байж харааж зүхэн арчаагүйг нь гайхах тохиолдолд ч хүн сэргэдэг бололтой. Нэг талаар гомдмоор ч гомдоод ханачихсан зүрхэнд хорсол харуусал, асар их уур хилэн хуралдаж өөрөөр амьдрах цаг ирсэн гэдгээ ухаархад хүргэлээ.

Ингээд би өөрийн байгуулсан бяцхан ертөнцдөө эргэн ирж амьдралынхаа гол дүр нь би өөрөө гэдгийг тунхаглаж байна. Нойрсож буй гүнж дээр ирж өндөр цамхагаас гаргах хүлэгт баатар бодит амьдрал дээр байлаа юу, сэрж үз.

1380574_615273421858038_1177834283_n

 

Миний хувьд цоожтой авдар цоожтойгоо л үлдэг дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s