Эргэн уулзаж байгаадаа баяртай байна

Хөөх яасан эвгүй юм бэ, үг хэл минь үл нийлэн хэсэг бодож суулаа “яг юунаас эхлэх вэ” гэж. Уулзаагүй дэндүү удсан хүмүүст ярих зүйлс их байгаа хэрнээ нэг л ярих юм одохгүй ч юмуу эвсэл юунаас эхлэхээ сайн мэддэггүй үе байдаг шиг л санагдаж байна шүү. Эсвэл төсөөрчихөж гэх юмуу?

Ямартай ч мэнд уснаасаа эхэлвэл зүйтэй байх, Сайн сууцгааж байна уу? Би сайн байгаа, ха ха инээдтэй ч юмуу. Симона миний бие хэсэгхэн хугацаанд бодит амьдралаасаа паус авчихсан төөрч явж байгаад эргэн ирлээ. Бараг л жил гаруй өөрөө өөртөө чөлөө өгчихсөн байна шүү, дэндүү удаан байсан юм шиг хэрнээ яасан ч хурдан өнгөрөө вэ. Мэдээж төөрсөн энэ тэр гээд байхаар алдаад, алдаад, алдаад яваад байждээ гэж бодогдмоор юм, тэгсэн ч юмгүй л дээ алдахдаа алдаж, онохдоо онож амьдралыг бас нэг өөр өнцгөөс харж, мэдэрч үзлээ. Гэвч тэр амьдрал нь миний хүсэж мөрөөддөг, та нартайгаа хуваалцдаг байсан амьдрал минь биш байсан бололтой. Хүн хүсэл мөрөөдлөө гээчихээр, амьд явах тийм ч үнэ цэнэтэй санагдахгүй юм гээч. За за энэ утгагүй зүйлсээр уншигч таны сайхан өдрийг бусьнуулаад яахав, Би чинь аз жаргал, инээд хөөрийг эрчимтэй эрэлхийлэгч шүү дээ. Тиймээс та бүхэндээ Симона эргэн ирж албан үүргээ гүйцэтгэх цаг нь болсныг  мэдэгдэх гэсэн ухаантай. Сурах мэдэх, хийх бүтээх дэндүү их зүйлс ар араасаа оочирлон айсуй алаг хорвоо дээр бужигнаад өгье, буцлаад өгье ард түмэн минь.

39593_1704660056731_3122461_n

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s