2013.10.13

Уруудах, унтах, мартах гэдэгчлэн их унтаад амжилт олохгүйнээ, унтаад байхаар улам л нойр хүрээд байх юмаа. Энэ бүтэлгүй хэмнэлийг өөрчлөх ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол гэрэлт ирээдүй маань нэг л харанхуйлаад эхэллэ шүү. Өнөөдөр гэхэд л амтат зүүднээсээ салж ядан цаг харахад өдрийн 12 болж байх юм. Хэдий амралтын өдөр ч нар шингэтэл унтах арай даварсан хэрэг байхаа. Хийсэн гийгүүлсэн ажил нэг их байхгүй ч сэтгэл хангалуун сайхан амралтын өдөр маань сэрээд удаагүй байхад дуусах гэж байдаг, жоохон харамсалтай юм.

Манай энд ч төдийгүй бусад улс орнуудаар ажиллаж, амьдарч буй монголчууд маань Араб, Турк, Иран, Ирак гэх мэтийн үс ноосондоо баригдсан хүмүүсийг Халтарууд гэж нэрлээд заншчихсан ухаантай. Нэртэйгээ тохирсон их муухай хүмүүс санагддаг юм, миний хувьд. Гэхдээ мэдээж бүгд гэж хэлэх гээгүй, ихэнх хувь нь, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг  шиг л хэсэг бүлэг хүмүүсээс үүдэн бүгд ийм муухай нэртэй болчихсон нь тодорхой. Яагаад тэдний тухай дурьдаад байна вэ гэхээр, өнөөдрийн өдрийн хоолоо нэг тиймэрхүү рестаурангд идлээ л дээ. Зөвхөн хоолноос нь л авч үзэхэд тэд тийм их үс, ноостой байх нь аргагүй ч юм шиг санагдсан. Монголчуудтай адил мах их иддэг хүмүүс, гэхдээ бүх л юм нь цаанаа л шорвог, хурц, өтгөн, тостой, өег, их поорцтой, цай нь хүртэл яасан ч өтгөн юм. Өдөр 1 цагийн үед идсэн хэрнээ одоо 7 цаг болж байхад шингэх царай тун байхгүй шинжтэй байна. Зиа мань мэт нь ганц хоёр удаадаа идэхэд бол яахав дажгүй л юм, гэтэл тэдгээр хүмүүс ийм хоолыг өдөр бүр идэж өснө гэхээр бас л хүнд. За за ямартай ч бас нэг үндэстний хоолыг амтлаад үзнэ гэдэг тэр бүр тохиогоод байхгүй шүү. Муу хүн идснээ гэдэг шиг юм болохнээ, ингээд л уруудаад байгаа нь илрээд байгаа ш д ха ха.

CYMERA_20131013_190250

2 comments

  1. ariunbagana · October 14, 2013

    udriin mend hurgey, iran irak turkuudiig haltar gedeg bol mongolchuudiig oruulaad aziudiig ch bas zus tsarai, gadaad turhuur n shoolon basamjilsan ug zunduu bdag sh d, adilhan gadaadad amidarch bgaa hun bolohoor chi nadaar heluuleltgui medej bgaa blgui dee, bitgii tegj zus tsarai, hel soyol, hool undaar n buhel neg undestniig doromjilj bai!!!! chinii ard tumniig hel soyoliig ch bas shooloh humuust chi yu gej heleh yum???uur neg zuil helehed mgl-chuud bid ch bas mah guril davamgailsan hund hooltoi humuus, uuriin ornoo medehgui busdiig shuumjleh geed bdagyasan bogino uhaantai busgui ve chi

  2. gozziplady · October 14, 2013

    Sain bn u, oorinho bodlig huwaaltssand bayarlala. Medeej hvn bvr oor oorin vzel bodoltoi, yumig oor oor ontsgos hardag n negent todorhoi. Ene blog bol yoronhido mini l vzel bodol, hvsel sonirhol, vg helig todorhoildog. Herew oort tani taalagdahq, buhimdmar zvils bga bol heleh erhig tani bol vgvisgehgvi, ghde mini vzel bodlig doromjloh erhig bol ogch chadahgvi.
    Tedgeer hvmvsig yamar negen baidlaar hel soyol, hool und, tsarai zvs geh metiig n doromjilj shvvmjleh gsn sanaa aguulagvi. Dahin nemj helehed ene bol zowhon minii l vzel bodol, zaawal hvn bvhend taalagdah gj bi vg helee horihiig hvsdeggvi. Ghde shvvmjlel, sanal bodol, hvsel setgegdlig chin durtaiya hvleen awnaa🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s