Бяцхан тайлбар

Өдрийн мэнд цоглог Монголын золбоолог Залуус минь. Шинэ долоо хоногийг шижигнэсэн амжилтаар угтаж байгаа гэж найдаж байна. Миний хувьд бас л оройхон сэрлээ, уг нь утсан дээрээ сэрүүлэг тавиад унтсан боловч цэнэг дуусаад дугараагүй бололтой.

Ком.оо асаагаад хамгийн эхэнд фэйсбүүк рүүгээ шагайдаг зуршил маань ашгүй нэг юм арилжээ, блогоо гэдэг болсон байна шүү. Өчигдрийн оруулсан бичлэгт маань нэгэн сэтгэгдэл иржээ, шүүмжлэл гэж хүлээн авлаа. Тэр хүний үзэж байгаагаар би Иран, Ирак, Турк хүмүүсийг зүс царай, хоол ундаар нь доромжилсон бололтой. Гэхдээ тэр бол тэр хүний л үзэл бодол, үзэл бодлоо хуваалцсанд талархаж байна. Харин миний үзэл бодол арай л өөр байгаад байдаг.

Би өчигдөр ч хэлж байсан, тэдгээр хүмүүс надад нэртэйгээ тохирсон муухай хүмүүс санагддаг аа гэж. Энийгээ л жоохон тайлбарлачихвал яагаад тэдгээр хүмүүст ёозгүй хандаж, сайхнаар хэлэхийг хүсээгүйг минь бага ч болов ойлгох байх гэж бодлоо. Миний амьдарч буй Стокольм хотноо Тэдгээр Халтарууд гэж нэрлээд байгаа хүмүүс маш их, хөлөө олоод баян тансаг амьдарч буй нь ч бий, ядарсан зүдэрсэн улсын мөнгөөр амьдарч буй нь ч бий. Тэд хэдий бидэнтэй л адил хүн ч, яагаад тэгвэл бидэнтэй адил зүгээр л хүн шиг байж болохгүй гэж. Зүгээр л энгийн нэг жишээ хэлэхэд, монгол охид бүсгүйчүүдийг маань тун муухайгаар боддог хүмүүс. Монгол хүүхнүүд мөнгө, ажилынхаа төлөө биеэ худалдахад бэлэн гэж боддог нь элт байдаг. Эрчүүдээр маань хамгийн их ажлаа хийлгүүлчихээд хамгийн бага цалинг өгнө, зарим нь бүр нохой шиг л харьцна. Хаана юу болохгүй бүтэхгүй юм болно тэд л хийж, сэтгэж явна. Энд тэнд машин шатаана, эвдэлж хэмхлэнэ, дэлгүүрийн цонх, автобусны буудлын шил хагална, тэр битгий хэл манай машины толийг хүртэл хугалаад хаячихсан тэдгээр муухй хүмүүсийг би үс ноостойгоор нь нэрлэлээ гээд тийм ч ухамсаргүйгээрээ дуудуулах дээрээ тулахгүй биз. Яс юман дээрээ хэтэрхий их үстэй нь худал биш л зүйл, идэж байгаа хоол нь хүртэл л тийм их үстэй байхад нөлөөлдөг байх гэсэн санаа л яригдсан ухаантай юм.

Уг нь дэлгэрэнгүй тайлбарлах хүсэл байгаа ч чадал маань хүрдэггүй ээ, удаан ком.ны өмнө суухаар толгой минь задарчих гээд байдаг талтай. Яг одоо бүр тэсэхийн аргагүй өвдөөд байгаа тул энэ бичлэгээ энэ хүргээд өндөрлөх боллоо. Ямартай ч өчүүхэн ч гэсэн тайлбар өгөх гэсэн юм шүү. Нэмж хэлэхэд би хүн доромжлоод байх дуртай хүн биш.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s