Бас эрт сэрнэ л гэнэ шүү

Муу утасныхаа сэрүүлгийг чарлуулж, чарлуулж цагийн дараа босох гэж хэ хэ. Угаасаа ийм байдалд хүрэхээ мэдээд босохыг хүссэн цагаасаа доод тал нь 30мин өмнө тавьдаг зуршилтай л даа. Гэхдээ явах ёстой юмандаа бол хэчнээн ч эрт байсан босоод л явдаг, тэгэхээр эрт босох ёстой гэсэн ухагдахууныг энэ уураг тархиндаа шингээж өгөх л чухал болоод байна. Зиа ямартай ч өнөөдөр төлөвлөсний дагуу жоохон ч болов эрт сэрлээ, энэ мэтээр өөрийгөө бага багаар дасгана уу гэхээс нэг өглөө л 6 гэж сэрж сурах нь ч бас хаашай юм. Насанд хүрсэн хүн 6 цаг унтахад хангалттай гэсэн нэгэн мэдээлэл уншаад маш их сэтгэлээр унаж билээ. Тэгэхээр хүн 18 цаг сэрүүн байна, энэ хугацаанд аймшигтай их зүйл өрнөж, аймшигтай их зүйлс хийж амжуулах хангалттай хугацаа. Тиймээс 6 цаг л унтаад эрч хүстэй, сэргэлэн цовоо сэрэхийн төлөө идэвхтэй зүтгэнээ л гэчихсэн байгаа.

Би бага байхдаа уур маань хүрвэл, хэн нэгэнд гомдвол, сэтгэлээр унахаараа, загнуулахаараа, хүнтэй муудалцахаараа, бие маань өвдөхөөрөө гээд ямар нэг болохгүй л зүйл гарвал унтах хэрэгтэй гэж боддог байлаа л даа. Унтаад сэрэхэд тэдгээр болохгүй зүйлс мартагдах юм шиг, эсвэл болчих юм шиг, эсвэл шинэ хүн болчих юм шиг санагддаг байж билээ. Тиймэрхүү үе бүртээ унтаад өөрөө өөрийгөө хуурч байгаад л ийм их нойртой болчихсон юм шиг л санагддаг. Хүний бие организм чинь угаасаа л дасан зохицох чадвар сайн шүү дээ. Ялангуяа олон жилийн зуршилтой бол тууштай л тэмцэх шаардлагатай болж таарна. Гэхдээ болохгүй, чадахгүй гэхээсээ болгоно бүтээнэ гэсэн хүнд л амжилт ирдэг. Тиймээс хэдэн цагаар гэж давралгүйгээр хэдхэн минутаар ч болов эрт сэрж л байвал тэр миний хувьд амжилт.

ӨӨӨӨ ажил хичээл гээд эд арзганаж байгаа хүмүүстэй нойр энэ тэр яриад жоохон залхууруулаад хаячихшиг боллоо, миний түмэн буруу. Эргэж олдохгүй энэ сайхан өдрийг уйтгар гуниг, зовлон шаналал дунд өнгөрүүлж хэрхэвч болохгүй шүү ард түмэн минь. Инээсэглэхээ мартаж тун болохгүй. 

Image

One comment

  1. merly · October 15, 2013

    Urgelj unshdag shu blogig n.erch huchtei ulger jishe ohin mine amjilt

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s