Шинэ долоо хоног

Сайн байна уу? Сайхан өдөр, сайхан шинэ долоо хоног байна. Энэ долоо хоногт өөртөө тавих зорилтоосоо эхэлвэл яаж байна.

Зарим хүмүүс (намайг оруулаад) нэг зүйлийг өдөр бүр хийнэ гэж бодохоор л залхуурах шинжтэй болоод явчихдаг. Хийх ёстой гэж бодвол хиймээргүй санагдах хэрнээ болохгүй шүү гээд хэлчихвэл харин ч хиймээр санагдах жишээтэй, гэхдээ зөвхөн би ч биш, нээрээ тэгдэг шүү гэж бодоод сууж байгаа хүн та нар дунд цөөнгүй л байгаа. Би их олон жил ходоод өвдөж байгаа л даа, 3 жилийн өмнө эмч намайг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргах үед шууд л сүү уумаар санагдаж билээ. Харин саяхан өдөр бүр хоол хийх үүрэг даалгавар дээр унах үед, хоол хийх нь битгий хэл хоол идэх ч хүсэлгүй болдог юм даа. Тиймээс би өдөр бүр хийх ёстой зүйл байгаа бол тэрийгээ долоо хоног, эсвэл нэг сарын Төлөвлөгөө хэмээн гарчиглан бичиж өөрөө өөрийгөө бяцхан хуурахаар шийдлээ л дээ. Тэр дундаа мөн энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн зүйлсээ хавчуулаад байвал долоо хоног бүр, эсвэл сар бүр нэг л хэвийн зүйл хийгээд байгаа мэт санагдахгүй байх ач холбогдолтой гэж үзлээ.

Энэ долоо хоногийн төлөвлөгөө 2013:10:21 – 2013:10:28

  • Хацарны дасгал

булцгар хацар, давхар эрүүгээ арилгах дасгал гэж байдаг юм байна, 4хөн минут зарцуулахад хангалттай энэ дасгалын талаар дараа дэлгэрэнгүй мэдээдэл оруулнаа.

  • Гүйх, гэдэсний таталт хийх

Энийг ч маш эртнээс л хүсээд мөрөөдөөд байгаа л даа, даанч хэрэгжилт тун муу явагдаад байх юм. Гэхдээ энэ долоо хоног заавал хийнээ л гэчихсэн байгаа.

  • Тоосоо арчих

Минай өрөө тоосонд дарагдах тун дуртай юмаа, гэтэл зочны өрөө хэдэн өдөр ч тоос дарахгүй байгаад болоод байх юм учир жанцанг нь олж арга чарганы юм бодохгүй бол горьгүй ээ.

  • Шингэн зүйл уух

Өдөрт хүн доод тал 2л ус уу энэ тэр гээд байдаг билүү. Би 500гр шингэн юм уувал их юм шүү дээ, хэмжээг нь ихэсгэхгүй бол болохоо байчихсан хорвоо юм биш үү

  • Блогоо бичих

Энэ бол мэдээжийн хийх ёстой ажил

  • Өгзөгний дасгал

Өгзгөө өргөх, чангалах дасгалыг эмэгтэй хүн бүр хийж байх ёстой гэж бодож байна

  • Толгойны массаж

Толгойныхоо өвчинтэй тэмцэх хэд хэдэн арга бодож олоод байгаа, ямартай ч толгойдоо нэг төмрөөр массаж хийж байхаар боллоо.

  • Ямар нэг зүйл унших

Урсаж л байхүй бол ус өсхийрнө, ажиллуулж л байхүй бол тархи гашилна. Ном сонин, мэдээ мэдээлэл юу ч хамаагүй уншиж л байх хэрэгтэй

Зиа эдгээр зүйлсийг энэ долоо хоногийн турш өдөр бүр доод тал нь нэг удаа хийх ёстой төлөвлөгөөнүүд, завгүй байх тусмаа хүн илүү ихийг бүтээдэг.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s