Эзэн хичээвэл заяа хичээнэ

Өчигдөр шөнөжингөө би утасныхаа вирус, сэтгэлийнхээ шаналал хоёртой тэмцэлдлээ. Юмыг их, хэцүү гээд орхивол ИХ, ХЭЦҮҮгээрээ л үлдэнэ. Утасныхаа зурагнуудыг үзэх гээд зургийн цомогруугаа ортол 12561 зураг гэх юм, нүдэндээ ч итгэхгүй гайхан доош нь гүйлгээд үзтэл анхааруулгын тэмдэгтүүд утсыг минь эзэгнэчихсэн байна гэнэ шүү. Эхлээд эдгээр тэмдэгтүүдийг яах ёстойгоо бодлоо, гэтэл миний утас, сэтгэл хоёр яг адилхан санагдав. Утсан дээр минь 2000 гаруйхан зураг байхад үлдсэн 10000 гаруй нь хар тэмдэгтүүд, сэтгэлийн гүнд маань өчүүхээн итгэл найдвар байхад үлдсэн хэсгийг минь уур бухимдал, харуусал, уйтгар гуниг, гомдол, үзэн ядалт гээд хар хар толбонууд нөмөрчихсөн. Тэгээд би тэр бүхнээс салахаар шийдлээ. Тэмдэгтүүдийг эхлээд зуу зуугаар нь устгалаа, ямарч өөрчлөлт гарахгүй л байв. Аргагүй шүү дээ, дэлгэцэн дээр маань 4хөн эгнээгээр гарч ирж байгаа тэмдэгтүүд доошоо хэдэн мөр үргэлжлэнэ гэж бодож байна. 1000 тэмдэгт устгасны дараа ч тэдгээр тэмдэгтүүд ёстой дууслаа юу гэсэн шиг л ярайж байнаа. Дараа нь таван зуу, таван зуугаар нь устгаж эхлэв. Дэндүү олон дэндүү их санагдсан. Гэхдээ, за больёо бүтэхгүй юм байна, дуусахгүй юм байна гэж зориг мохолгүй Юмыг их, хэцүү гээд орхивол ИХ, ХЭЦҮҮгээрээ л үлдэнэ гэдэг үгийг өөрөө өөртөө хэлээд би заавал энэ шөнө эднийг устгаж дуусгахдаа л дуусгана гэж шулуудсан. Хичээвэл, зүтгэвэл болохгүй юм байхгүй гэдгийг өөртөө ч, чамд ч харуулахыг, мэдрүүлэхийг хүссэн.  Ингээд би 9040 тэмдэг бүр дээр дарж устгаж дуусгасан. Яагаад 10000 гаруй байсан гэчихээд 9040ийг устгаваа гэж үү? Даанч утасны маань цэнэг дуусаад, цэнэглэх боломжгүй байлаа. Тэглээ гээд намайг зорьсондоо хүрч чадсангүй гэж сэтгэлээр унасан гэж бас бодож байна уу? Үгүй дээ, надад 9040 гэж хэлэхэд ямар урамтай, сайхан санагдсан гээч.  Зорилгодоо бүрэн хүрсэн гэж хэлэхгүй ч маш их урам зориг орж, итгэл найдварын гал дүрэлзэн ассан, амьд байгаагаа мэдэрсэн. Тэмдэг нэг бүрийн тоогоор сэтгэл доторх тэр хар бараан толбыг устгаж байгаа мэт тийм л сайхан мэдрэмж.  Хэдхэн хоромын өмнө би яасан их юм, ямар хэцүү юм гэж санаа алдаж байснаа умартаад нэг сайхан мишээсэн. Тиймээ эзэн хичээвэл заяа хичээнэ. Хичээгээд бай Симона, чи чадна.

377225_4575989438171_520535810_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s