2013-11-07

Та амархан сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

Намаржих гэснээс Монголд маань аль хэдийнээ цас дараад өвөл болсон сурагтай байсан үнэн үү ард түмээн? Стокольм хотноо цасны бараа сураг одоохондоо арай л алга. Гунигт бороо нь шиврээд л байж байх шив, гэхдээ нэг л өдөр шивэрч байсан бороо нь гэв гэнэт цас болон будраад эхэлдэг. Нэг л өдрийн дотор зунаас өвөлрүү гэх үү дээ. Гэтэл би өвлийн бэлтгэлээ базайгаагүй байдаг, жил бүр л онд мэнд орох болов уу даа гэж бодох юм. Над шиг даарч хөрөхдөө хялбархан хүн уртаас урт өвлийн хүйтнийг давах гэж нэлээдгүй л юм болно. Энэ жил амжихгүй ч ирэх жил зузаан куртк, дулаан гуталтай өвөлд орж байхгүй бол өвлийн турш өвчин ороогоо горгүй ээ.

Хэ хэ нэг иймэрхүү яриатай эмээ болноо, үр ач нартаа монгол хэл соёлоо өөрийн чадах чинээгээр зааж сургаад л, тойруулж суулгаад үлгэр домог, сургааль айлдаад л… Эмээгээ ямар их санаж байнаа, буцаад эмээгийн эрх бяцхан охин болохыг ямар их хүсэж байнаа. Энэ хорвоо дээрх хамгийн хайртай, эрхэм нандин эмээгээсээ л хол байхдаа амьдралын эрээн бараантай нүүр тулах юм. Дэргэд нь суухад ус ч амттай санагддаг, дэндүү гэмээр сайхан сэтгэлтэй. Жилээс жилд жижгэрсэн жаахан буурал эмээгээ хайртай охин нь маш их санаж байна.

422667_3474291176403_1598130024_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s