Тэр нэгэн хүн

Баасан гариг.

Оройн зоог, Кино театр. Нэг их сэтгэл хөдөлсөнгүй, яагаад ч юм нүдэнд минь гуниг харуусал хураад арилж замхарсангүй. Харих замдаа нэлээд бодлогошронгүй, удаан, тайван, эргэн тойрноосоо холын хол тасарчихсан нэг зүйлийг шийдэж ядан явлаа. Амьдрал минь ёстой л 360 эргээд байх шиг, тэр эргэлт хаана очиж яаж зогсох бол гэж бодохоор дотор муухай оргино. Ямартай ч гэрийн зүг хурдлах галт тэргэндээ(миний амьдардаг гэзар tåg гэж нэрлэнэ) ороод суух суудал олдсонгүй, гэхдээ яагаад ийм их хүн явж байгааг гэнэт гайхав. Тэдгээр хүмүүс өөрсдөө ч яагаад ийм их хүнтэй байгааг ойлгохгүй байгаа бололтой. Суух газар байхгүй болоод ч тэрүү тав тухгүйдэн ороолцолдсон их бодлуудаасаа хэсэгхэн зуур холдоодохлоо. Ингээд эргэн тойрныхоо хүмүүсийг ажиж эхлэв. Миний дэргэд нэлээд халамцуу хоёр швед охин өнөө оройн паянгаа ярин тас тас хөхрөлдөнө, цаахан суугаа 30 эргэм насны залуу элт шохоорхсон харцаар цоо ширтэвч тэд нэг нүдээрээ ч тоож харсангүй. Энд тэндгүй л хэсэг хэсэг охид залуус паракц паракцаараа бөөгнөрөлдөн суугаад ам уралдуулан хашгиралдаж чихний минь хэнгэргээр наадах шиг болж байнаа. Гурван буудлын дараа tåg  овоо нэг шингэрээд мэр сэр суудлын зай гараадахлаа. Зогсож явах тааламжгүй санагдаад бушуухан шиг нэг сандал дээр бөгсөө тавьж авсандаа олзуурхаж цүнхнээсээ чивэхчээ гарган утсандаа холбож нэг л дууг сонсох гэж их яарлаа. Тэр дууг би үргэлжлүүлээд хэд ч сонссон уйддаггүй, яг л надад зориулсан мэт.

Хэр удаан явсныг, нөгөө дуугаа хэд ч сонссоныг, тэр хүн хэзээ миний өмнө ирж суусныг, яагаад би тэр хүнийг шинжиж эхэлснийг, юу нь тийм өрөвдөлтэй байсныг, бас юу нь намайг ингэж их эмзэглүүлээд байгааг анзаараагүй бас ойлгохгүй байлаа. Миний бодлоор тэр хүн 50 дөнгөж гарч буй, буурал суусан үс түүнийг овортой харагдуулах авч нүдэнд дулаахан царайг нь амьдралд нухлагдсан гунигт харц сүр сүлдгүй харагдуулна. Сэтгэлийнхээ гүнд өвдөг сөхрөн уйлж буй дүр зураг нүдэнд минь үзэгдлээ. Дэндүү, бүр дэндүү гэмээр ойлгомжгүй мэдрэмж миний биеийн эд эс бүрт мэдрэгдээд үнэхээр хэлэхийн аргагүй байдалд анх удаа л орж үзсэн минь энэ. Би тэр хүнийг магадгүй өрөвдсөн байх, эсвэл бүр дургүй минь хүрсэн. Өөрт төрсөн энэ мэдрэмжийг учирлаж тайлбарлах гээд ер болохгүй юм. Энэ хүн tågнд явж буй бусад хүмүүсээс огт өөр. Тэд инээлдэж, ярилцаж, тэврэлдэж, дуулж, унтаж, үнсэлцэж, хэрэлдэж, утсаар ярьж бас над шиг дуу сонсож байхад, тэр зүгээр л суугаад шал ширтэж байна. Гэхдээ эргэн тойрноо, тэр бүү хэл өөдөөс нь хараад гөлрөөд байгаа надад ч анхаарал хандуулахгүй, бодлынхоо ертөнцөд түгжээтэй байна. Байгаа байдал, өмссөн хувцаснаас нь ажиглахад ажилаа тараад харих гэж байгаа, гэхдээ зүгээргүй хоёр эсвэл гурван пивоор сэтгэлээ торгоосон нь лавтай. Хар өнгийн Nikeийн богино кетэн  дээрээ нэлээд өргөн хар жинс нугалан өмссөн, дээгүүрээ мөн л хар өнгийн хоёр том халаастай гадуур хувцас. Нэг л эв хавгүйхэн харагдаад байсан нь гадуур хувцсан дотроо нэг биш хэд хэдэн зүйл хийсэн бололтой, юу гэж таахад тун бэрх. Магадгүй хүүхдүүдээ өгөх чихэр жимсхэн байж болох юм, гэхдээ түүнд инээд бэлэглэх алаг үрс байгаа гэж яагаад ч юм бодогдогүй байлаа. Гартаа барьсан H&Mийн торонд жижиг хэрнээ их хэрэгтэй зүйл байгаа мэт нандигнана. Зөвхөн миний таамгаар бол ажилын гутал эвсэл, углааш. Би юуны тулд энэ хүний гутал хувцасных нь тос, тоос, тортог бүрийг хүртэл ажилан суугааг өөрөө ч мэдэхгүй юм. Гэхдээ л тэр намайг ямар нэг байдлаар соронз мэт татаад, надад тэр эгдүүцмээр ч юм шиг ойгомжгүй мэдрэмжийг илгээгээд байна.

Сүүлийн удаа буюу хоёр дахь удаагаа би түүний нүдэнд юу нуугдаад байгааг ойлгох гэж толгой өргөтөл яг өөдөөс минь харж байлаа. Тэр ганцхан хором надад бүгдийг тайлбарлах шиг. Түүний харц унтарч буй цог адил дөлгөөхөн хэрнээ аз жаргалгүй байна. Итгэл найдвар, амьдралын утга учир гэдэг зүйлээ хаа нэгтээ гээчихээд шал ширтэн хайж байсан. Эсвэл хатуу орчлонгийн хар барааныг давж үл баран бууж өгсөн. Тэр маш их ганцаардаж, шаналж байгаа ч хэнд ч хэлж чадахгүй. Тэр хиртэй хувцас, ядруухан амьдралдаа гутраагүй, АЗ ЖАРГАЛгүй учираас гутарч байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s