Aaaaaaaaam Back

Шинэ долоо хоногийн мэнд хүргье охид залуусаа.

Ажил, хичээл, ар гэр, үр хүүхэд гээд амьсгаа авах завгүй хүмүүс миний эргэн тойронд зөндөө л байх юм. Харин би гэж хүн л өдөр шөнийг үл ялган, шар шувуу царайлаад суудаг болж. Гэхдээ энэ өрөвдөлтэй байдал минь энд хүрээд цэг тавьж байна. Шинэ сар, шинэ долоо хоног, шинэ амьдрал, цоо ШИНЭ СИМОНА. Зиа ингээд толгой эргүүлсэн, сэтгэл гэгэлзүүлсэн асуудал маань нэг тийшээ хөлбөрч одоо л нэг яах вэ? яах ёстой вэ? гэсэн асуултуудаасаа нэг мөсөн ангижирах боллоо. Хонгилын үзүүр дэх өчүүхэн гэрлийн зүг нэлээдгүй л алхлаа, гэвч тэр гэрэл өчигдөр унтарчихсан тул замд таарах өч дөчнөөн хаалгануудыг шагайж үзэхээр шийдлээ. Магадгүй тэр хаалганууд дунд илүү хурц гэрлүүд нуугдаж байж болно шүү дээ. Ажил, сургууль, найз нөхөд, гэр бүл, хүсэл сонирхол, зорилго зорилт гээд татах хаалга дуусах биш. Амьдрал хаашаа ч эргэж, юу ч тохиож болно гагцхүү тэр бүхэнд өвдөг сөхөрч, бууж өгч л үл болно. Угаасаа амьдрал чинь адармаатай байх тусмаа амттай болдог юм шүү дээ.

Миний сонсох дуртай, бас солгой ч гэсэн дагаад дуулах дуртай дуунуудын маань нэг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s