Hope

“Итгэл найдвар” бол миний мэдэх хамгийн сайхан зүйл. Итгэж, найдаж буй хүнд аз жаргал заавал ирнэ. Бас итгэл найдвар хэзээ устаж үгүй болдоггүй, хэнч чамаас булааж авч чадахгүй эрхэм нандин зүйл. Хайртай хүндээ, гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө, үр хүүхэддээ, сайн сайхан зүйл бүрт итгэж найдна гэдэг амьдралд амт нэмэх, харанхуйд гэрэл асаахтай л адил. Гэвч цөхрөл гэж зүйл бий, үүнийг итгэл найдвараа алдах гэж андуурч болохгүй. Надад цөхрөх үе бишгүй л гардаг байлаа, гэхдээ тэр бүрт итгэл найдвар минь намайг авардаг.

Чи элсэн цөлд гав ганцаархнаа дусал ч усгүй явж байна гэж төсөөлье. Хаа нэгтээ ус байгаа, эсвэл ус авч яваа хүнтэй тааралдана гэсэн итгэл найдвар чинь л чамайг чааш алхахад тус болохоос, цөхөрч суугаад ус өөрөө урсаад ирэхгүй. Амьдралд ч ялгаагүй болохгүй, бүтэхгүй, тохирохгүй, чадахгүй, мэдэхгүй гэж татгалзах тусам өчүүхэн толгод чинь тэнгэр тулсан уул нуруу болж харагдана.  Яагаад, яаааааагаааад уул нуруу байсан ч дов толгодын чинээд харж болгоно, бүтээнэ, тохирно, чадна, мэднэ гэж итгэж найдаж болохгүй гэж вэ?

Харин би БОЛГОНО-БҮТЭЭНЭ-ТОХИРНО-ЧАДНА-МЭДНЭ

Манай Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ ч гэж ярьдаг. Тиймээс би итгэл найдвар тавин хичээх болно, хэзээ ч бууж өгөхгүй.

never-give-up-facebook-cover-timeline-banner-for-fb hope-2-570x379 hope-hands1 Hope-logo never_give_up_mouse_poster-r049060ccddb04672a32727e2e0e30f10_wa3_8byvr_512 never-give-up

 

One comment

  1. Munkhbileg · December 10, 2013

    Go over, go under, or go through, but never give up.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s