Сайнуу Зомбинуудаа

imgp8159

Амралтынхаа өдрийг ая тухтайхан өнгөрөөсөн гэж найдаж байна. Би гэдэг хүн ёстой үхсэн юмсан шиг унтаж, ухаарсан юм шиг уншиж, уярсан юм шиг уянгалуулсаар өнгөрөөлөө энэ өдрийг. Бас сайхан л юм орноосоо босолгүй өнжих, сүүлийн хэдэн өдөр тун завгүйхэн гүйсээр бяцхан ядарсан байна. Ядаргаагаа гаргаад авсан, шинэ долоо хоногоо эрч хүчтэйхэн эхлнээ л гэнэ шүү. Шинэ ажил, шинэ танил, шинэ мэдээ, шинэ санаа, шинэ хүсэл мөрөөдөл гээд олон сайхан зүйлс давхцаад амьсгаа ч авах чөлөө өгөхгүй байна шүү амьдрал минь.

Долоо хоногтоо ганц л удаа Казановинна хадагтайнхаар айлчилж байгаа юм уг нь, гэтэл өдий насалчихаад айл хэслээ гэж ээжээрээ загнуулах гэж ха ха. Ээж нар үнэхээр захиргаадах сонирхолтой хүмүүс шүү, гэртээ гэрийн мухар сахиад хүүхэд гаргасан авгай шиг дүүгээ манаад сууж байвал сэтгэл нь амрах хүн юм байхаа. Надад санаа зовж байгааг нь ойлгож л байна л даа. Гэтэл би чинь 22 насыг зооглочихоод байна, дөрвөн хананы дунд дөрвөлжин дэлгэц ширтэж суусаар хайран залуу нас минь намайгаа орхиж одох нь. Гарч орч, хийж бүтээж амьдармаар байна шүү дээ тэээ??? хэ хэ

Зиа өнөөдөртөө ингэсгээд эргээд унтах тийшээ ханддаг юм билүү, ирэх долоо хоногоос нойрныхоо асуудлыг зөв гольдролд нь оруулахаар тууштай арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Орой унтах гэж түнтгэнэсээр байтал шөнийн гэх үү, үүрийн гэх үү 3, 4 цаг болчих юм. Тэгж унтахаар яаж эрт сэрж өглөөний нарыг хархав дээ, харанхуйд унтаал харанхуйд сэрж байна. Ядаж байхад Стокольм хотын маань урт удаан өвлийн түнэр харахуй аль хэдийнээ нөмрөөд авчихсан, ёстой л нар үздэггүй цус сорогчийн амьдралаар шд.

За за та бүхэндээ Сайхан амраарай, намайг зүүдлээрэй гэж хэлэхдээ таатай байна. Бас шинэ долоо хоногт чинь галзуу адал явдал олон тохиохын өлзийтэй ерөөлыг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Өнөөдрийн дуу бол

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s