2013.12.11

Өглөөний мэнд эрхэм блогчид оо.

Би нь өнөөдөр амжилттай эрт сэрлээ гэж хэлэх гээд хэ хэ. Та нарын хувьд эрт гэх нь ч зохимжгүй л байх л даа, 10 гэж сэрэхэд, гэхдээ би чинь үүрээр унтдаг хүн шүү дээ.

Өчигдөр дахиад л гал хамындаа ирж хонолоо, шөнийн 2.30 болтол зорилт зорилгоо хуваалцаж, цаашдаа юу хийж бүтээх талаар ерөнхий тойм төлөвлөгөө гаргасан ухаантай. Ядаж байхад мань 2ын санаа нийлнэ гэж жигтэйхэн, нэг нэгнийхээ хэлсэн үг, гаргасан санаан дээр хачир нэмж чимсээр байгаад бүхэл бүтэн нэг том зорилт бий болгочихоод байна наана чинь. Бид 2 шиг хов жив хөөцөлдөх авъяасгүй хүмүүст ч ярих зүйл мундахгүй шүү дээ. Ингээд нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргах өдөр судраа тохирлочихоод эрт унтахаар хэвтсэн ч миний нойр гэж их зантай юм ёстой хамраа сөхчихдөг байгаа. Нөгөөх маань унтаад л байх юм, би бүр аргаа бараад өөрөө өөртөө аман дотроо бүүвэйн дуу аялалаа, унтаарай Симона унтаарай гэж мянга шивнэсэн байх өө. За одоо ёстой юу ч бодохгүй шүү гэж хэлж дуусаагүй л тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ, тэрийг тэгчихье, энийг ингэчихье гээд л эхэлчихсэн хэвтэж байх юм. Ёоо ингэж байхаар намайг буудаад унагаачихаач л гэмээр санагдах юм хааяа. Тэгж тэгж нэг юм 5 жоохон өнгөрөөгөөд л тасарах шиг боллоо. Ийм байхад хүн 12оос 13 цагийн хооронд сэрэх тийм ч нүгэлтэй хэрэг биш л байгаа биз дээ, бүгд л намайг их унтдаг гэж гоочлоод ааш хөдөлгөөд байх юм. дургүй хүргэсэн хүнээ шөнө унтахаа боль гэж хараамаар юм байна лээ шд ха ха.

Даанч өглөөг жоохон ааш муутайхан эхэлчихлээ, эгч залгаад ёозгүй юм яриад амтат нойрноос минь сэрээсэн нь нэг талаараа таатай л хэрэг болж байх шиг байна. Өнөөдөр эрт ядарна гэж найдаж байна.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s