Надад хариулт хэрэгтэй байна

Би одоогоор 3 зүйлийг их гайхсан аястай байна л даа. Та бүхэн дунд учир начирыг нь ойлгож, мэдэж байгаа ач буянтай хүн байвал тайлбарлаж тус болно гэдэгт маш их итгэж найдаж байна шүү. Зиа товч бөгөөд тодорхой бичих гээд оролдъё.

1. Миний цайны аяга нэлээдгүй том хэмжээтэй хос аяга ухаантай юм, яг адилхан хоёр аяга байгаад байхад минийх цай уудаг аяга л нэг сонин жингэнэсэн чимээ гараад байдаг болоод нэлээд удаж байна. Уг нь анх авахад зүгээр л байсан байх гэж бодоод байгаа. Халуун зүйл л хийхээр нөгөө чимээ нь намайг ууж дуусан дуустал дугараад байх юм. Энэ учир битүүлэг чимээ яг ямар учираас гараад байгааг мэдэх хүн байгаа л байхдаа.

2. Бид өдөр тутамдаа, алхам бүртээ л хаа нэг газар, ямар нэг зүйлд оочирлож, дарааллаж байдаг. Жишээ нь дэлгүүрт, эмнэлэгт, банк-нд мөн автобусанд суухдаа ч хүлээцтэй нь аргагүй оочирлож зогсож байгаад л ордог. Гэтэл өнгөрсөн гурав дахь өдөр галт тэргэнд миний хажууд сууж явсан хоёр швед хүүхний ярьж байгаагаар оочирт очиж зогсохын тулд бас утасдаж цаг захиалах юм гэнэ. Яахав сайтар бодвол байж болох л асуудал байх, гэхдээ тэр арай дэндэнэ ээ. Би лав гайхаж байна.

3. Бас л өнгөрсөн хоёр дахь өдөр болсон явдал. Гэрийнхээ балкон дээр найзтайгаа зогсож байтал манай зэргээлдээх байшингийн ханаар нэг амьтан гүйж байдаг байгаа. Би ч хараа муутай болохоороо тэр амьтны яг нарийвчилсан хэлбэр дүрсийг сайтар ажиж чадаагүй. Дөхүүлж хэлвэл хэрэмтэй нэлээд төстэй, гэхдээ миний бодлоор хэрэмнээс хэмжээгээрээ илүү том бас сагсгар санагдсан. Ойролцоогоор 4 юмуу 5 давхар хавьцаа явж байхад нь анх харсан, бүр 9 давхар хүртэл гүйгээд л айл айлын балконлуу орж гараад л зүгээр газар мөлхөж яваа юм шиг шал тоохгүй гүйгээд байхаар бүр эвгүй мэдрэмж төрсөн. Хэрэв хэрэм байлаа гэж бодоход хэрэм модоор гүйж чаддаг гэдгийг нэг юм мэдээд байгаа юмаа, харин байшингийн ханаар тэгж наалдчихсан юм шиг гүйж чаддаг юм болов уу??? Ха ха манай найзын дэвшүүлсэн хөгжилтэй санааг хуваалцахад, тэр амьтан нь химийн лабораторид туршилтанд ороод мутантжсан, санамсаргүй байдлаар алдагдчихаад манай энэ хавьд таваргаж яваа гэнэ дээ. Та нар юу гэж бодож байна?

 

 

3 comments

  1. Zaya Byambadash · December 23, 2013

    Hey ayga hagarah duhhuuruu tgj dugardiishd dahij ter aygand uugaad demi bhdaa uuj bhd chin hagaraval iii😦 Za oochir bol bas l
    evgvi yumaa haha yalanguya manai mongolchuud shig yumand oochirloj bish buugnurch zogsdog hvmvvst wxaxa 3:) Harin amitanii tal deer bol nziin chin sanal bas davgvi l bn xexe😛

    • gogo · December 26, 2013

      1. Аяга бол мэдэхгуй юм хагарах дехсен гэж унэн байх. Лав муу юм бодогдохгуй байх.
      2. Японд байхдаа эхлээд заавал имэйл явуулж цаг аваад цагтаа очоод 2 цаг оочирлож байсан болохоор тэрэнтэй адилхан санагдлаа. Нэг доор оочирлох хунээ багасгах л гэсэн санаа байх. Уаад газар нь зай багатай ч юм уу.
      3. Муур чинь бухэл бутэн 4 давхарруу гараад ирдэг юм билээ аймар. Эсвэл модтой ойр байсандаа ч юм уу. Тийм болохоор хэрэм болуул 9 давхар гарчих байхоо. Сагсгар суултэй терлийн хэрэм юм байлгуй дээ

  2. Greetings! Very useful advice within this post! It is the little
    changes that produce the greatest changes. Thanks for sharing!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s