Мэнд ус мэдэх гээд

За алаг нүдэнгүүдээ ажил амьдрал тавлаг уу?

Над мадаар нь нам тайван шахуу завгүй өдрүүд жирэлзээд л байна, ийшээ ч нэг тийшээ ч нэг гүйсэн л амьтан байх юм. Өнөөдөр чинь ямарч барьцгүй өдөр вэ дээ, өглөөнөөс оройг хүртэл бие, сэтгэлийн маш олон төрлийн мэдрэмжийг хүлээн авлаа гэх юмуу. Эрч хүчээр дүүрэн эхэлсэн өдрийн эцсийн үр дүн нь нөгөө алдарт толгойны өвчин гуай айлчилж ирээд төгсөх шив.  Хийх, амжуулах зүйл ар араасаа оочирлож байхад толгой одоо шал ялаа юмаа, нээх өвдөх дуртай гээч.

Сүүлийн бичлэгийг оруулснаас хойш нэлээдгүй хэдэн өдөр өнгөрсөн гэдгийг ойлгож байна, гэхдээ намайг цаг зав тун хомсхон байгааг ойлгож, өршөөнө гэж найдаж байна. Бас чанарын шаардлага хангасан үзүүлж сонирхуулах зураг хөрөг хомсхон байгаагаа мэдээд л байгаа, тун удахгүй уйдтал нь бөмбөгдөж эхэлнэ гэж тэвч итгэ хүлээ тэгвэл би үзүүлж л таараа ха ха. За арзганах ч яахав, дуулгах сонин сайхан уул шугамандаа бол ганц нэгээр зогсохгүй байгаад байдаг, даанч миний хоёр мөрөн дээрх бөндгөр маань намайг ажил энэ тэрээсээ эрт тарахаас өөр аргагүй байдалд ортол тарчлаагаад байгаа учир өнөөдөртөө ингэсгээд ирцээ бүртгүүлээд гарах хэрэгтэй байна. Та бүхнийг Баасан ахын төрсөн өдрийг нэжгэр сайхан тэмдэглэж байгаа гэж итгээд  миний бие ор хөнжилтэйгөө ойр дотно харьцахаар явлаа. Миний өмнөөс Баасан ахад мэнд дамжуулчихаарай ард түмээн.

Яг одоо энийгээ сонсоод хэвтэх минь

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s