Цастай өвөл, бороотой өвөл…

Өглөөний мэнд эртэч шувуухайнуудаа. Би нь амьдралдаа анх удаа хэдэн ширхэг хувцас угаах гэж амаа задартал эвшээлгэн байж сэрчихээд өөрөөрөө бахархаад сууж байна. За би угаах нь ч бас хаашай юм, хөөрхий угаалгын машин л угаана л даа. Ямартай ч миний баасан гариг уртаас урт үргэлжлэхээр нэгэнт эхэлсэн тул ор энэ тэрлүүгээ эргэж буцаж харахгүй гэсэндээ жимбийтэл нь хураачихлаа. Сэтгэл санааны хоёрдмол байдлаа нэг мөсөн таслан зогсоохгүй бол зөөлөн хөнжил, дулаан ор минь намайг соронз мэт татаад байх юм.

Манай Стокольм хотноо урьд хожид үзэгдэж байгаагүйгээрээл дулаан өвөл өрнөж байлаа. Гэтэл хэд хоногийн өмнөөс 5 дахь өдрөөс хүйтэрнэ, цас орно гэх сэтгэл гэгэлзүүлсэн сайхан ч гэмээр юмуу мэдээ газар аваад байсан юм. Би чинь бүр догдолчихсон ажил дээрээ

Цаснаар чамтай алхах би дуртай, хайрт минь

Цаснаар хайрын тухай ярилцах дуртай

Хайрын цасан дээр минь бүжээрэй гүнж мээээнь

гэж орилж гүйгээд, за маргааш би бүжнэ, бүр цасан дээр гээд л хошгороод байлаа шүү дээ. Их санасан газар 9 шөнө хоосон хононо гэдэг үг байдаг санагдаж байна, тийм л юм болж байна энэ гадаа чинь. Цас, бороо 2ын ирлиз, хурлиз гэдэг л юм ороод байгаа байх, яг тодохойлоход тун төвөгтэй байна.

Зиа миний нэг өдөр ийнхүү үр бүтээлтэйхэн шиг эхэлж байнаа. Цоглог золбоолог залуус та бүхэндээ долоо хоногийн хамгийн сайхан өдрийн мэндийг дахиад нэг хүргэчихье, эрч хүчтэй байдаг юм ш дээ.

377225_4575989438171_520535810_n

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s