БИ 3 хүү, 1 охинтой болно

Зүүд ямар учиртай вэ? Мэдээж зүүд бол… юм гээд судлах нэг нь судлаад, тодорхойлох нэг тодорхойлчихсон л байгаа.

Би уг нь тэр бүр зүүд зүүдлээд байдаг хүн биш л дээ, ихэвчлэн зүүдэнд өрнөсөн үйл явдлыг сэрэхдээ л аль хэдийнээ мартчихсан байдаг. Гэхдээ нэг хачирхалтай нь тодоос тод санаж байгаа зүүд маань ямарваа нэг зүйлтэй холбоотой, эсвэл ямар нэг байдлаар утга учиртай байж таараад байдаг юм. Та бүхэн дунд чи энэ мэтийн зүйл танил санагдаж байгаа нөхдүүд сууж л байгаа байх. Харин сүүлийн үед би бараг нэг зүүдээ 4 удаа зүүдэллээ, надад маш сонин мэдрэмж төрөөд хамаг бие арзаганаад ч байгаа юм шиг, эсвэл нэг их баярлаад ч байгаа юм шиг ойлгомжгүй санагдах боллоо. Энэ сонин гэмээр зүүдэнд маань юуг өгүүлээд байна вэ гэхээр

Хамгийн эхний зүүдэндээ би 3 хүүтэй болчихсон байх юм гэнэ, хүүхдүүдийн маань аав надаас хүү, хүү гээд нэхээд байдаг байснаа гэнэт ” За одоо ганц л охин төрүүлээд өгчих” гээд л гуйгаад байна. Би гурвын гурван хүү төрүүлж өгсөн хангалттай, би ямар нохой гахай биш олон хүүхэд төрүүлж чадахгүй гээд их л дурамчхан байгаад байдаг. Тэгсэн хэрнээ дотроо охинтой болох юмсан гэж хүсээд байгаа бололтой юмаа.  Ядаж байхад манай хүүхдүүд бүр мангар царайлаг юм гэнэ, өөрөөс гарсан болохоор ийм царайлаг хөөрхөн харагдаад байна уу эсвэл угаасаа манай хүүхдүүд хорвоод хосгүй сайхан төрчөөд байна уу гээд л нөхөр бид 2 бахархалтай нь аргагүй унтаж байгаа хөвгүүдээ хараад ярьж байнаа.

Харин хоёр дахь зүүднээс эхлээд нөхрийн хүсээд байсан бяцхан охин маань төрчихсөн байна гэнэ шүү. Манайхаар дүүрэн хүмүүс цуглачихсан ямар нэг тэмдэглэлт үйл явдал уу, баяр наадам уу нэг тиймэрхүү л юм өрнөөд байх шиг байгаа юм. Гэрээр дүүрэн хүмүүс дээшээ доошоо гүйлдээд л, олон олон дайсны цэргүүд шуугилдаад л, бодвол манайх их том бөгөөд 2 давхар хаус төрлийн л байр байх. Би нөхөртэйгээ хаана ч юм хэсэг хүмүүсийн хамт хундага тулгаад, хөгжилтэй юм яриад инээгээд зогсож байгаа өөр өрөөнд байгаа хүмүүсийн яриаг сонсоод байх юм. Хүн бүр л манай гэр бүлийг хэчнээн сайхан амьдралтай, аз жаргалтай байгааг шагшраад л арьцгааж байна, бас манай хүүхдүүдийн царайлгийг гайхаад барахгүй байгаа бололтой. Яг зүүдэлж байхдаа нэг л их урт удаан үргэлжлээд байх шиг санагдаад байснаа тайлбарлаад бичих гэхээр сүртэй үйл явдалгүй юм гээч. Сүүлийн 2 зүүд нь хоёр дахь зүүдтэйгээ бараг л адилхан, чүд чүд л өөрчлөгдөөд байгаа юм шиг байгаа юм. Ха ха  энэ яг ямар утга жанцантай зүүд гэхээрээ нэг, хоёр ч биш 4ын дөрвөн удаа зүүдлэгддэг агуу зүүд вэ ард түмээн???

Stephenie Meyer өөрийгөө Bella-гийн дүрээр зүүдлээд Twilight бүтсэн шиг Victoria-гийн дүрээр Beckham-ийн гэр бүл үүсгэчихлээ л дээ би зүүдэндээ.

BeckhamFamily-540x507 - Sasha/X17online.com The Beckham Family Grabs Lunch At Tsujitsa Artisan Noodles Viva Forever - Press Night Arrivals

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s