Busy Me baaaack!

Над шиг хойрго блогчин гэж бас байдаг л байхдаа. Залхуурсандаа эсвэл зүгээр л бичих зүйл олдохгүйдээ үе үе ор сураггүй таг чиг болоод байсан бол би өөрөөсөө ичих байлаа. Харамсалтай нь ажил амьдрал, хичээл ном намайг хааш нь ч хөдөлгөхгүй хашаад зогсчих юм. Нэг л их блог минь гэж санаж сарвайсан хүн, хүрэх сачий арай л дутаад байна. Би хэлээд байгаа шд, хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байнаа гэж, тэгээд унтах нойрноосоо хумсалчихаар яс махаар бүтсэн гэсэндээ ядарч туйлдаад байх шинжтэй. За тэр ч яахав, надаар нь сонин сайхан нэлээдгүй байна. Тохиолдсон агшин бүрт нь хуваалцахгүй болохоор утгаа алдчих юм, ямааны мах халуун дээрээ гэж. Ажил, хичээл, сонирхол, амралт гэдэг 4 зүйлийг  наана цаана нь оруулж гүйсээр одоо л нэг юм жигдэрч байгаа болохоор зав чөлөө, завсар зайгаар нь хэдэн үг холбоод биччих боломж бүрдэж л байна.

Нээрэй хүсэж хүлээгээд байсан хүйтэн гуай чинь мангар их цастайгаа хамт манай газрын мухарт айлчилж ирээд тухалчихсан даварч байнаа. Тэрнээс болж би гэдэг хариугүй амьтан арчингаа алдаад хэсэг халуураад, нусаа гоожуулаад хөгөө чирсөөн.  Одоо хүртэл даарч хөрсөөр л явна. Гэхдээ хүйтэрлээ гээд өвлийг үзэн ядах сэтгэл өвөрлөхөө болихоор шийдсэн л дээ би. Хааяа даарах ч гэсэн Аз жаргал юмаа гэж бодогдсон, нэг төрлөөр амьд яваагаа мэдрэх гэхүү дээ.

Энэ бичлэгээ нэг иймэрхүү товчхон төгсгөчихье, ойр ойрхон орж гараад байх учир санаа зоволтгүй. Би нь ингэсхээд унтаж амрах шаардлагатай байна, хорвоогийн хамаг сайн сайхан бүхнийг хамж шимээд зүүдлээрэй гэж ерөөе та бүхэнд, Сайхан амраарай.

537982_10202990691588643_974728313_n

Тун саяхны зураг гэвэл энэ л байх шиг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s