Шөнийн мэнд Зомбинуудаа

Ингээд дахин нэг долоо хоног өнгөрлөө. Цаг хугацааны хурдныг гайхаад яахав, нэгэнт тодорхой. Ажил, гэр, хичээл гэж гүйсэн л нэг ширхэг амьтан байна. Сүүлийн үед хорвоо дэлхий арай хурдан эргээд байна уу эсвэл би амьдралын амтанд согтоод байна уу?

Залуу нас ч сайхан юмаа, дахиж олдохгүй гэж бодохоор хором бүрийг ч алдмааргүй санагдах юм. Юу тарина түүнийгээ л хурааж авна, тиймээс хүрэхийг хүссэн оргилоо босгож эхлэхэд оройтох дөхөж гэдгийг эцсийн мөчид ойлгоод ухаарчихсан болохоор хүсэж зорих юмтай завгүй хүн болжээ би. Төөрсөн төлөг шиг хэсэг хугацааг хий дэмий өнгөрөөсөндөө дэндүү их харамсаж байна, дахин нэг өдрийг ч ашиггүй өнгөрөөх сонирхол алга. Иймэрхүү эрч хүч сэргээсэн юм бодоод сэтгээд ирэхээр нойр маань үргээд явчихдаг гай шүү, зүү орох зайгүй найзууд байсан гэсэндээ гомддог юм шиг байгаа юм ха ха. Гэхдээ л нойр бид 2 гал хам л даа яах ч аргагүй. IMG_0674[1] IMG_0673[1]

Сүүлийн үед эргэн тойронд минь магнай тэнийлгэсэн сайхан үйл явдал гамгүй л өрнөж морь жилийг ч ёстой нэг хиймортойхон угтаж байна даа. Өнөөдрийн сониноос хуваалцахад сар шинийн эхний айлаа  амжилттай хэсэж бууз, мах, нийслэл салад энэ тэр идсэн чинь монголдоо байгаа мэт сэтгэгдэл төрөв. Цагаан сарыг утга учираар нь тэмдэглээгүй хөөрхөн хэдэн жил урсаад л өнгөрсөн байна. Монголоосоо хол байхаар баярын уур амьсгал ядаж дайраад ч болтугай өнгөхөргүй юмаа. Шүлстэй, сахалтай, тамхитай янз янзын, төрөл төрлийн үнсэлтэнд хоёр хацар маань яаж нордгийг ч мартах дөхөж. Би ер нь л айл их хэсэж алт мөнгө цуглуулаад гүйж байдаг төрлийн бацаан байгаагүй л дээ. Гэртээ бууз жигнээд, цай аягалаад гунхаж байлаа, тоотой хэдхэн настангууд дээрээ л очиж золгоно.

Бас нэг шинэ мэдээ, манай гарын таван хуруунуудаас дахиад нэг нь өрх тусгаарлаваа. Зочилох айл, хонох газар нэг нэгээр нэмэгдэж л байна.  Хожимын нэг нартай өдөр өөрөө ч гэсэн нүүдэг л байхдаа. Одоохондоо ээжид шавар хаагаад хэвтэж байх минь болоод л байна. ӨӨӨӨ бурхан минь ээ шөнийн 3 цаг болж байна гэнэ үү? Би чинь уг нь эрт унтах төлөвлөгөөтэй байсан ухаантай юмсан. Арай хэтэрлээ очиж дэрээ мөргөе, зомби төрхөндөө орчихсөөн гөлийгөөд сууж байдаг байна шд.

Сайхан амраарай орчлон ертөнц минь.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s