Үхэх цаг

Чамд амьд явах ердөө нэг л хоног байна. Юу хийх вэ? Хэнтэй уулзах вэ? Хаана очих вэ?

Би нэгэн ухаарал хайрласан өгүүллэг нэлээд олон жилийн өмнө уншиж байснаас хэсэгхээн хэдэн өгүүлбэр л толгойд минь торойн үлдсэн байна. Чи хэдэн настай хэн байх нь үхэл ирэх цагт бурхан чөтгөр хоёрын альнд ч ёстой падьлы(зөв бичсэн гэж найдаж байна энэ үгийг) байхгүй. Зиа бяцхан туршилт хийцгээе.

Чи эмнэлэгийн орон дээр үхлээ хүлээн хэвтэж байна гээд төсөөл, зүгээр л төсөөл ямар нэг муу муухай юм бодогдуулах гэсэн юм биш шүү хэт эмзэглэх хэрэггүй. Энэ тохиолдолд чиний толгойд үхлийн тухай айдас нэгэнт үгүй болсон байх болно. Харин амьдралдаа анх удаа үнэн сэтгэлээсээ өнгөрсөнрүүгээ эргэж харна, өөрийн чинь хийж бүтээсэн, хайрлаж дурласан тэр сайн сайхан зүйлс нүдний чинь өмнүүр жирэлзэн үзэгдэнэ. Хэрэв надад амьд явах хугацаа байсан бол… би ээждээ ямар их хайртайгаа хэлнэ, хайртай хүнээ аз жаргалтай байлгана, хүүхдүүдээ өсөж том болохыг харна, тийм зүйл хийж тэрнийг баярлуулна… ийм л энгийн хэрнээ энэ хорвоо дээрх хамгийн утга учир бүхий зүйлийг л хийхийг хүснэ. Ингээд үхнэ гэдэг ямар харамсалтай вэ гэж гоморхох байх. Яг одоо чамд зовлон шаналал, хэрүүл маргаан, хэцүү гэж толгой гудайх асуудал бүхэн дэндүү хялбархан санагадана. Зөвхөн амьдруулаад л өгвөл уулыг давж усыг ч гатлах мэт хүсэл тэмүүлэлд шатна.

Харин одоо чи эмнэлэгийн орон дээр биш, эв эрүүл сав саруул байна. Чамд олоон олон ганц ганц өдрүүд байна. Өдөр бүрийг чи үлдсэн амьралынхаа эхний өдөр гэж хар, юу хүсэж мөрөөдөж байгаагаа тухтай гэхчинэ бод, өөрөө өөртэйгөө ярилц. Эцсийн эцэст хүн хийсэн зүйлдээ бус хийгээгүй зүйлдээ л харамсах болно. Ямар нэг алдаа гаргахаас хулчийн хайртай хүнээ алдах, сайхан боломжийг алдах, анд нөхдөө алдах. Нэг л хэвийн амьдралдаа урсгалаар нь хөвөж явахаар өгсөж ч нэг үз, уруудаж ч нэг үз л дээ. Р. Чойном гуайн хэлсэнчлэн

Бүлээхэн амьд явснаас халуухан үхэх таатай байлгүй

Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдралаар

Боол ч биш хаан ч биш цаг нөгцөөгөөд яах юм бэ?

Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач

Асрагдаг юм бол буцалж байгаад ширгээч…

Дахиад хэлье хүн хийсэн зүйлдээ биш хийгээгүй зүйлдээ л харамсана. Өнөөдөр төрж маргааш үхэх мэт амьдар, цаг хором бүрийн үнэ цэнийг мэдэр. Амьдрал хэчнээн амттай болохыг амтал.

Hope-logo never_give_up_mouse_poster-r049060ccddb04672a32727e2e0e30f10_wa3_8byvr_512 never-give-up 1484089_194931477365732_1843694287_n 1601105_462387483872906_1199506429_n hope-2-570x379

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s