Би ер нь азтай хүн л дээ

Хүнд газраас юм олж авах үед ямар мэдрэмж төрдөг бол? Би бүр зүв зүгээр явж байгаад хэрэгт холбогдож байгаа мэт сандарч тэвдээд, хэсэгхээн хугацаанд хөөрхөн манарч өгөх юмаа. Авах уу байх уу, хэнийх байж болох уу, яагаад унагаачихсан юм бол, энэ эргэн тойрны хүмүүс яагаад аваагүй юм бол энэ тэр гээд хар мянган юм бодоод гөлрөөд зогсчихно. Яг өнөөдрийн хувьд ажилдаа явах замд нэг утас олж авлаа, эзэн нь намайг яг ажилтай байх үед залгасан байх юм. Хаа байсан 16.46аас хойш нэг ч залгасангүй, амьхандаа сонсохгүй өнгөрөөчихвий гээд хаачихсан байсан дууг нь нээсэн ухаантай хүлээгээд л байдаг. Эзэн гуай ер нь арилчихсан дотортой амьтан байх өө. Би байсан бол 10мин тутамд залгаад гай болж байхгүй юу. Таарсан хүн нь хаяж, таарсан ч хүн нь олж авчдээ хөөрхий. Гайтай код энэ тэр нь байдаггүйсэн бол хамаагүй эрт учир жанцангаа ололцчихгүй юу.

Олз ярьсан чинь сэтгэл сэргэчихлээ, би жоохон байхдаа газраас мөнгө их олдог байсан юм байна нээрээ. Намайг бацаан байхад 5, 10 мянган төгрөг чинь аймшигтай их мөнгө байлаа шүү дээ. Хэсэгтээ л тансаглаастай шд, чихэр жимсгэнэдээл дуусгадаг байсан биз бодвол. 3 жилийн өмнө билүү дээ, зуныхаа амралтаар Монголдоо оччихсон байлаа. Хорооллын Өргөө кино театрын ойролцоо байдаг нэг том гутлын захын нэр нь юу ч билээ дээ, өмнүүр нь өнгөрч явтал гудамжинд бас жижиг сажиг зүйл зараад сууж байдаг хэсэг худалдаачдын яг голоор гарч явсан миний урд цоо шинэ 20000 төг хэвтэж байна шүү. Би ч азтайгаа шагширч ирээд л хамт явсан хамаатныхаа охинд мөнгөн дэвсгэртийг үзүүлж амжив уу үгүй юу худалдаачдын дундаас “хөөш наадах чинь миний мөнгө байна алив аваад ир” гэж хашгирдаг байгаа. Тэрхэн үед сандрах, гайхах, балмагдах, айх бас өрөвдөх зэрэгцэн тэр хүний мөнгө биш гэдгийг бүр 100 хувь мэдэж байгаа хэрнээ аваачаад өгсөн юм даг. Надад тэр 20000төг байсан байгаагүй ялгаа үгүй, би азтай байсандаа л баярласан. Харин худлаа хэлж миний олзыг булаасан эмээд тэр мөнгө илүү хэрэгцээтэй байсан нь үнэн.

Харин сүүлийн үед бэлэн мөнгө ашигладаг хүмүүс тийм ч их биш болсон учир мөнгө олно гэдэг бараг л байж болшгүй үзэгдэл юм уу даа. Манай энд хүмүүс автобус, метрогоор зорьчих сарын билет олж авах тохиолдол олон сонсогддог. Би бас л дутахгүй олж л явлаа ха ха, саяхан бүр нэлээд хэдэн сарын эрхтэй билеттэй болсон.

 

 

One comment

  1. justine · May 2, 2014

    Hi. Uuchlarai Casa-giin blog yagad blhgui bgaag helj ugch blh uu. Plse

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s