Det var länge sen

Уулзаагүй уджээ.

Сүүлийн хэдэн сар миний амьдрал гэнэтийн шийдвэрүүдээр дүүрэн, онц ноцтой үйл хэргээр баялаг байгаагийн улмаас блогтоо битгий хэл өөртөө ч  олигтой цаг зарцуулах боломж хомсхон л явна. Хамгийн онцгой нэгэн мэдээгээр энэ удаагийнхаа бичлэгийг эхлэх гэж байгаадаа тун таатай байна. Симона миний бие ээжийн бяцхан охин байхаа нэгэнт өнгөрчээ, өрх тусгаарласан бөлгөө. Хэдхэн сарын өмнө л ээжээсээ салж хагацахгүй наалдан пад, нөхөрт гартлаа холдож нүүхгүй гэсэн ухагдхуунтай л явлаа шүү дээ. Гэхдээ тэр бол миний үзэл бодол, хүсэл сонирхол биш байсныг ухаармагцаа л өрх тусгаарлахаар гэв гэнэт шийдэж орхилоо гэж. Мэдээж ээжийн хувьд бол хүлээн зөвшөөрхөд хүндхэн л асуудал гэдгийг би өөрөө ч мэдээд байгаа юм. Ингээд гэр бүлийнхнийхээ зарим нэгний ширүүхэн  эсэргүйцэлтэй тулгарсан ч шийдвэртээ бат зогсоод өөрийн гэсэн жинхэнэ амьдралд хөл тавиад удаагүй байнаа. Энэ сайхан мэдээгээ уншигч та бүхэндээ цаг алдалгүй хүргэх үүрэгтэй миний хувьд маш хариуцлага алдсан үйлдэл байлаа. Эрт ч бай орой ч бай мэдэгдээд авсан чинь сэтгэл онгойчихлоо. Яг нэг сар өнгөрч байна, болмоор чадмаар санагдаж байнаа гэдэг л хамгийн чухал шүү дээ. Эхэндээ нэг л эвгүй санагдаж байсан нь үнэн л дээ, ээж дайсны цэрэг 2ыг хаалгаа тогш гэж үглэхгүй байхаар ямар нэг зүйл дутагдаад ч байгаа мэт эзгүйрээд л байлаа шүү. Гэхдээ одоо бол дасаж байна өө, ажил амьдралаа зохицуулсан болоод л гэлдэрсээр.

Би гав ганцаархнаа тусдаа гарна гэвэл бас л үлгэр биз, мэдээж намайг гэх цагаан морьтой ханхүүтэйгээ л алс холын хаант улсдаа заларч ирнэ шүү дээ. Өндөр цамхаг дээрх үзэсгэлэнт гүнж Симонаг хамгаалах луу ч бас амаргүй л даваа байсан байх хөөрхий ханхүүд минь хэ хэ. Ямартай ч хүлэг мориндоо сундлаад давьхчихсан л юм даг. Товчхондоо бол үлгэр домог шиг л адал явдраар дүүрэн байлаа бидэн хоёрт.

Зиа миний албандаа явах цаг тун дөхсөн байна, тун удахгүй эргэн уулзахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Ха ха за за марзаганаж маазрах ч яахав өнгөлөг өөдрөг залуус та бүхэндээ өнөөдрийн энэ сайхан өдрийг инээд хөөрөөр бялхаж өнгөрүүлээрэй гэж л захиж хэлмээр байнаа.

IMG_1098

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s