2014-07-04

Сайн сайхан амьдарцгааж байна уу гал хамуудаа. Хичээл ном ажил төрөл нь амарсан байх гэж найдаж байна.
Ингэхэд сүүлийн хэдэн жилүүдэд чяс хийсэн халуухан зун нэг л болохгүй байх шиг санагдаад байх боллоо. Наадмын маргааш намар гэдэг үг байдаг байхаа, гэтэл долоон сар гарчихсан юу юугүй наадамлах цаг болоод байхад зуны аагим халуун өдөр нэг ч үзсэнгүй. Байнга л үүлтэй бүрхэг, бороотой бүрхэг, салхитай бүрхэг, бүрхэг бүрхэг, өдөр бүр л бүрхэг.
Намуухан үдэш нуурын эрэг дээр найз нөхөд, гэр бүлээрэй… ийм сайхан дүр зураг зуны оройг л санагдуулж байгаа биз дээ? Орчин цагт ийм болоод байна уу эсвэл миний байгаа газар л ийм байгаад байна уу нэг л даараад ханиад хүрээд байгаа юм даа зун гэдэг улирал болчихоод байхад. Юун оройн цагаар гол устай ойртож суух, хөлдөж үхэх байлгүй гай болж.
Сүүлийн дөрвөн жил Шведийн зуныг үзээгүй болоод хүйтэн санагдаад байна гэж баймааргүй л юм, ер нь монголд ч гэсэн нохой гасалж хөлс баас нь цуваад байхаар нар шарахгүй л байсан. Жоохон байхдаа өдөр бол байрны гадаа тоглох нь битгий хэл ойрхон түц гүйгээд ирэхээс ч зүрх үхдэг байсан даг. Гэтэл энэ жил одоо юу болж байгаа нь энэ вэ? Би нэг ч удаа сандал өмссөнгүй, ганц ганц удаа л ойрхон газар машинтай явах юм чинь гэж бүр албаар шорт, плать хоёр хальт хальт л углаж үзэх шив. Энэ хорвоо дэлхий хаашаа л эргээд байна даа.
За ямартай зун арай дуусаагүй байна гэдэг чинь л найдвар шүү дээ усаар байлдаж, биеэ шарах боломж олдоно гэж хүлээх л үлдлээ.
Зун, амралт энэ тэр гэснээс нээрээ хүмүүс нутгийн зүг нисцгээгээд л байх юм. Нүүрний номоо шагайгаад харахаар таньж мэддэг хүн бүр л яваад сэтгэл гэгэлзүүлээд кэцүү юм бэ хэ хэ. Зун болгон явахдаа за одоо хэсэгтээ ирэхгүй байх гэж хэлээл явчихаад дараа зун нь дахиад л ирж байдаг гээд найзууд хүртэл тоохоо байсөөн, хэлсэндээ хүрэх гээд эндээ зунших санаа гаргасан чинь жоохон харамсаад л байна шүү. Ажил гэр гэсэн тэмпэнд орчихсон чинь найзуудыгаа санасан бололтой хөөрхий, хоёр гурван шөнө зүүдэлж байх юм.
За за би гэдэг хүн ажилруугаа дөхөж явна, дахин уулзатлаа түрхэн зуур баяртай гэж хэлэх цаг боллоо. Өдрийг эрч хүстэй, инээд хөөртэй өнгөрөөгөөрэй эрхэм уншигчид минь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s