Өнгөрсөн ч гэсэн Наамдмын мэнд дэвшүүлье ээ

Эээ бурхан минь хэдхэн хоногийн өмнө л би чинь гадаа халуун болохгүй байна гээд гомдоллоод байсан чинь ёстой л нэг тэгэхээс тэг гэсэн шиг шарж өгч байнаа. Гэхдээ надад бол сайхан л байна, даанч ажилтай байгаа болохоор зугаацаад хэвтэж байх боломж одоогоор гараагүй л явна. Энэ амралтын өдрөөр л наранд түлэгдтэлээ хэвтэж авъя даа.

Би нээрээ үнэн хойрго хандаж байнаа блогдоо, сүүлийн үед уул шугамандаа бол маш олон сонин сайхан өрнөөд өнгөрсөн  л дөө миний эргэн тойронд. Даанч би гэдэг хүн өөрөө өөртөө зав гаргаж амжихгүй л байгаад байх шиг байна. Өнгөрсөн хагас сайн буюу 7сарын 5ны өдөр Стокольм хотноо ажиллаж, суралцаж, аж төрж буй элэг нэгтэнгүүд маань Улсын их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бөлгөө. Би яаж дутахав очиж энэ жилийн Наадмын өнгийг хальтхан шинжчихээд хуушуурандаа оочирлож байгаад ажилруугаа гэлдэрсэндээ. Жил ирэх тусам Наадам маань өргөжөөд л, төмөр хүлгийн тоо олшироод л күээ мөн сайхан наадаж байнаа. Манайхан ядаж байхад майр идэвхтэй монгол үндэснийхээ дээлээр өөрсдөө гоёод зогсохгүй үр хүүхдээ ч хүртэл гангалаад тавьчихсан, харахад ч урамтай юм. Бөх барилдаж байна, нум сум нь харваж байна, шагай харваж олс хүртэл татаж байна за арай л морь уралдахгүй байнаа. Оронд нь төмөр хүлэгнүүдээ сойвол ч нэлээд олныг хамруулахаар шинжтэй шүү. Харин нэг шимтэж хармаар юм нь бөх л байх шиг байна лээ, бараг бүгд л зодог шуудаглачихсан гоёмсог засуулуудынхаа дэргэд ханхалзаад л гадаад дотоодынхы нүдийг хужирлаж байна гэж жигтэйхэн. Хаа байсан хүний газар ч үндэснийхээ энэ сайхан баярыг мартаж уландаа гишгэлгүй харин ч бүүр түгээн дэлгэрүүлж яваа наадамчин Монголчуудаа бид.

Нэг харамсалтай нь баярын гол зоог хуушуур маань жоохон хүртээмж муутай байсан сурагтай, харин би аз болоход эртхэн очоод голж шилж байгаад л авсан. Гурил нь том мах нь жоохон ч тэр муу бөөрөнхий хуушуурыг идэхгүй л бол наадамлаж байгаагийн утга учир гарахгүй байх шиг санагддаг юм. Ха ха муу хүн идснээ гэдэг шүү дээ нээрээ, сайн хүн болж мэдснээ бичих ёстой байтал. За за тэр хоол унд ч яахав, харин уншигч та бүхнийгээ дэнж хотойтол сайхан наадаж амжсан гэж найдаж байна.

IMG_3259 IMG_3260 IMG_3262 IMG_3263 IMG_3264 IMG_3265 IMG_3266 IMG_3268 IMG_3270 IMG_3354 IMG_3402 IMG_3403

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s