Миний амралтын өдөр ийнхүү эхэлж байнаа, хийх бүтээх их үйлсээр дүүрэн л жирийлгэж явна. Даанч хайр сэтгэл маань сагсан бөмбөг гэхээр ухаанаа алдчих юм, хаана хэн тоглох сураг гаргана аль хэдийнээ л гүйгээд оччихно шүү. Өөрөө ч гэсэн бөмбөг хөөгөөд гүйж байсан юм гэсэндээ чадах чинээгээрэй л дэмжиж, тэмцээн болгоныг нь алгасалгүй очиж үзэхийг хичээнээ бас. Долоо хоногтоо уг нь ганц удаа хөлсөө гаргаад авбал ядаж л эрүүл мэндэд тустай юм даа, би гэдэг хөөрхий амьтан надтай ханьсаад ганц хоёр шидчих эм хүйстэн ирэх болов уу гэж найдаад дагалдаад л явах юм. Харамсалтай нь үргэлж л буруу үедээ ирчихээд байгаа юм даа, их ховорхон тохиолдолд л үзэгдээд байх шиг байгаа юм тэр эмэгтэйчүүд нь. Тэгэхээр надад блогтойгоо ханьсахаас өөр сонголт үлдэхгүй болоод байна, мэдээж зүв зүгээр цагийг өнгөрөөнө гэдэг дэндүү гутамшигтай шүү дээ.

Нэгэнт сагс энэ тэр ярьсных жоохон дэлгэрүүлчихдэг юм билүү. Би Монголдоо арван жилд байхдаа одоо чинь нээрээ 11 билүү 12 жилтэй болсон байх л даа. Ямартай ч сургуульд байхдаа сагс тоглох их л сонирхолтой байж билээ, ангийнхаа өөрөөр хэлбэл хамгийн сайн найзуудтайгаа нийлээд нэг баг бүрдүүлчихсэн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг алгасалгүй идэвхтэй оролцож чамлахааргүй л амжилт гаргадаг байсан. Дээд ангийнхаа эгч нарыг хүртэл хожоод л, би нь тэрүүхэн тэндээ багийн ахлагч ухаантай бас, шилдэг эмэгтэй тамирчин гэсэн шагналыг нь хүртээд л хөөрхөн л байж л дээ тэр үедээ. Гэтэл сагсанд түй ч сонирхолгүй Шведүүдийн дунд ирснээс хойш нэг удаа ч болов бөмбөгөнд ойртсонгүй дээ. Ядаж байхад манай ангийн хар банди нар нь хүртэл гольцоогоо оноод шидчихэд чадахгүй, бөмбөгийг барьж биш залж гүйдгийг ч мэддэггүй байлаа гэж. Биен тамир эхэллэ эр эмгүй хөл бөмбөг гээд хашгиралдаад гүйчихнэ, ганцаараа би шийдний доор юугаа хийж хуйхаа маажих билээ. Уг нь эндхийн Монголчуудын сагсны тэмцээнээр 4өөс 5 эмэгтэй баг харагдаад л байдаг л даа, гэвчиг таних мэдэх хүн ховортой надад тэдний багт нэгдэх боломж бараг л тохиосонгүй явсаар бараг л 7 жил өнгөрлөө ха ха. Сүүлдээ тоглох юмсан гэсэн хүсэл ч үгүй болсон биз.

За харин одоо та бүхэндээ энэ жилийн Швед дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн утасныхаа зургаар танилцуулъя даа. Зурагнууд маань жоохон замбараагүй энд тэндээ орчихсон бололтой

IMG_3188

Зиа эмэгтэйчүүдийн маань ахмадуудын баг хүрэл медалийг хүртсэн байна

IMG_3191

Мөнгөн медалийг 5уулаа зүтгэсээр байгаад л авчихаж байгаа юм даа

IMG_3196

Стокольмын эмэгтэйчүүдийн аваргууд маань шилжин явах цомоо 3жил дарааллан хадгалж чадсан учир дараа жил зохион байгуулагчид нь шинэ цом худалдан авах хэрэгтэй болж байх шиг байна лээ дээ.

IMG_3197

Хожигдож биш хожиж авсан болохоор мөнгөнөөс үнэтэй хүрэл гэж гайхуулаад байгаа хайр сэтгэлийн минь багийнхан гоо сайхан, эрүүл мэндээ ч үл хайхран өрсөлдсөөн өрсөлдсөн. Нүүр нүдийг нь хараад байгаарай хэ хэ

IMG_3202

IMG_3214

Эрэгтэйчүүдийн аварга буюу алтан медалийн эзэд маань тодоржээ

IMG_3222

Медальтангууд

IMG_3225

Төрийн дууллаа эгшиглүүлэн мөн төрийнхөө далбайг хүндэтгэлтэйгээр залж байнаа

IMG_3226

IMG_3229

IMG_3232

Smile🙂 баг шүү дээ

IMG_3235

Ах дүү 2

IMG_3209

 

ӨӨхөө мөнгөн медалийн эзэд энд төөрч явна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s