Mont Saint Michel

Ажилаа тараад харих зам л хамгийн зөв зам гэж байгаа шд. Угаасаа өөр хаачих ч билээ дээ би, хазайя гэсэн ч хазайх чиглэлгүй болчихсон байна.   Ажил гэр 2ын хооронд ганц л урт замтай, замдаа хийх зүйлс нь тодорхой. Утасныхаа ганц хоёрхон тоглоомыг үнэн хашрааж байгаа юмаа, Candy crush  хөөрхөн тоглож байтал нэгт цааш явах зам нь дууссан хоёрт сонирхол ч дууссан. Харин сүүлийн үед Hay Day гээд үнээ малтай найзалсан шигээ өөрийгөө зугаацуулаад л, хааяа нэг гэгээрсэн хүн болж хэдэн хуудас ном уншиж гийгүүлнэ. Нэг бол блогоо бичих гэсэн хэд хэдэн сонголтуудтай бас цаадах чинь. Тэр өдрийн сэтгэл санааны байдлаас юу хийх нь тодорхойлогдоно шүү дээ ажиллах, харих замдаа. Энэ бүхнээ тоочоод сууж байхыг бодвол блогдмоор санагдаж л дээ.

Өнөөдөр чинь харин хэлээ унжуулмаар халуун өдөр болж өнгөрлөө шүү, зун шиг зун. Нозойроод ажил хийхээс ч залхмаар аагим халуун гэдэг бас л сайхан байна лээ.

Нээрээ өчигдөр, өнөөдөр ер нь ойрын үед таних мэдэх нэлээд хүмүүс нутгийн зүг нисэлдээд байхаар өөрийн эрхгүй сэтгэл нь гэгэлзсэн хүн нэг ширхэг байнаа миний дэргэд. Зүгээргүй давхар намайг бас гэгэлзүүлээд ойрын ирээдүйн төлөвлөгөөнд томоос том зөрчил гаргах гээд тун хүндхэн л байна хэ хэ. Хүслээрээ болдог бол нүдээ аниад л онгоцонд суумаар байна шүү, даанч амьдралд бүх юм хүссэнээр болох биш. Зорилгодоо хүрэхийн тулд хүслээ хязгаарлаж чаддаг хүн л амжилтанд илүү хурдан хүрнэ гэж боддог.

Ингэхэд сүүлийн бичлэгүүдээ ажиад байхад би их олон долоон юм донгосдог болжээ, өөрөө ч уншихаас төвөгшөөмөөр нээх урт урт бичлэг. Тиймээс одооноос цөөхөн хэдэн өгүүлбэрээр мэнд ус мэдэлцчихээд утасныхаа зургуудыг бөмбөгддөг юм билүү, утсаар дүүрэн хэрэгт хэрэггүй зурагнууд байхад. Энэ удаад Mont Saint Michel гэх жуулчдын хөл тасардаггүй үзэсгэлэнт цайзруу аяласан дурсамжаасаа хуваалцъя даа. Харахад их л сүрдмээр сайхан юм байхаар нь ямар нэг хааных нь ордон байсан биз гэж таамаглатал нөгөөх маань Францын хувьсгалын үеэр шорон байсан байгаа юм.

IMG_2356

Зочид гийчид бүр машинтайга давхиад орох боломжгүй тул дөхөж очоод автобусднаа гэж

IMG_2358

Жоохон туршлагагүйтээд нимгэн нойтон явчихсан 2 ах эгч нараас хувцас зээлдээд зузаалсан байдал

IMG_2361

Манай бяцхан дайсны цэрэг уйлж унжилгүй яасан томоотой явсан гэж санана.

IMG_2372

Хаха яадаг ч харц нь юм байгаа юм бүү мэд дээ

IMG_2377

Далайн түрлэг нь ороод ирчихсэн над мэтийн нарыхан амьтдыг хийсгэчихгээд л байна лээ

IMG_2380

IMG_2382

Пөөх юундаа ингэж учиргүй баяссан юа бол доо

IMG_2394

Зураг авч болохгүй л гээд байхад амжуулчихаж л байгаа юм чинь

IMG_2396

Сэлэм харчихаад авна гээд хөөрхөн зөрүүдлээд зогсож байгаа юмаа хэ хэ

IMG_2397

IMG_2400

IMG_2412

IMG_2414

Далайг би цэв цэнхэр гэж төсөөлж явсан юмсан

IMG_2416

Бидэн 2оо

IMG_2434

Даарч хөрөөд, бороонд норсон хүмүүст хамгийн тохиромжтой нь

IMG_2435

IMG_2442

Адилхан байна уу

IMG_2444

IMG_2454

IMG_2456

4 comments

  1. casino på nett · July 24, 2014

    hello!,I love your writing so a lot! share we keep up a
    correspondence more approximmately your post onn AOL?
    I require an expert on thbis area to resollve my problem.
    Maybe that’s you! Having a look ahead to look you.

  2. justine · July 28, 2014

    Hi Simona. Casagin blog oorchlogdson ymuu helj uguuch plse.

    • gozziplady · July 28, 2014

      Hey, oorchlogdoogvi e. Udahq blogoo vrgeljlvlen hotolno gj bodoj bn.

  3. justine · August 1, 2014

    Za bayrlalaa. Chinii blog bas ih taalagddag shuu. Idevhitei hutluurei. Amjilt

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s