Тоггүйтэл

Тог тасарна гэдэг асуудалтай нүүр тулаагүй яасан ч удаа вэ, бүр юу хийхээ мэдэхгүй гайхаад сууж байна. Аз болоход гадаа гэгээ тасрах арай болоогүй, тасрахаас өмнө аварлын од минь нь над дээрээ гүйгээд ирэх байх гээд л тайвширсан болоод л байж байгаа ухаантай. Тог тасарах тухай урьдчилан мэдээллэсэн л байх ёстой, би л наагуур цаагуур нь анзааралгүй өнгөрчихөж л дээ. Өнөөдөр амарч байгаа юм чинь сайхан хоол хийнээ гэсэн бодол талаар нэг тарлаа л даа хөөрхий. Ядаж байхад өлсөөд эхэлчихсэн талх энэ тэр эргүүлэх санаатай л сууж байна.

Жоохон байхад ч юм юм л тасардаг байж, ус тасарах л хамгийн ядаргаатай нь. Тог тасарчихаар нээх сонирхолтой байдаг байсаан надад, манайх нэг давхарын айл болохоор төвөггүйхэн гарж ороод л бусад айлын тог ирсэн үгүйг байн байн шалгаад л, даалгавар энэ тэрээ мартчихсан лаа барьж гүйгээд л, нэг нэгнийгээ хайгаад л, тэрүүхэн тэндээ айгаад л… энэ бүхэн лаг сонирхолтой байлаа шд. Өнөөдөр харин тийм ч сонирхолтой санагдахгүй л байх, гарах гэхээр лифт ажиллахгүй харанхуй шатаар ганцаараа буух талаар бодмоор ч үгүй байна.

Энэ бичлэгийг өчигдөр бичээд сууж байсан ч оруулж амжилгүй ком маань унтарчихсөөн хэ хэ. Гэхдээ яахав оруулчихъя л гэж бодлоо. Яг одоо Симона миний бие орон дотроо тухлан суугаад зайрмаг идэнгээ блогтойгоо найзалсан шигээ Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж байнаа. Хайр сэтгэл маань 5 дахийн шөнөөр ажиллахаар би ч ёстой нусаа хацартаа наах юмаа. Учир юу вэ гэхээр ганцаараа гэж бодохоор л айдас төрөөд нойр хүрж байлаа ч унтаж чадахгүй гөлийчихнө. Чив чивээгүй байдалд өртөхвий гэсэндээ үзэхгүй байсан ч ямар нэг юм чарлуулна, ихэвчлэн ком.тойгоо л наалдан пад л даа. Хэсэг ширтээд л нүд толгой минь бууж өгье өө гээд цагаан туг намируулаад байхад л тархи гөжүүдэлсээээр байгаад манараад өөрийн эрхгүй тасарч унах үе шатанд хүргэж байгаа юм даа.


IMG_2775

4 comments

  1. tsolmonbaigal · August 31, 2014

    Blogoo idevhtei hutluurei) bas unshih durtai bloguud bgaa yu?) mongol sanal bolgooch)

  2. Eula · September 2, 2014

    I’m not that much of a internet reader
    to be honest but your sites really nice, keep it up! I’ll go ahead
    and bookmark your website to come back in the future.
    Cheers

  3. Easy Plumber 24 Hour · September 16, 2014

    Thank you for sharing your thoughts. I really appreciate your
    efforts and I will be waiting for your next write ups thank you once again.

  4. Fast Massage Therapy School · September 17, 2014

    Good day! I could have sworn I’ve been to this web site before but after browsing through many of the articles I realized it’s new
    to me. Regardless, I’m definitely pleased I discovered it and I’ll be bookmarking it and checking
    back frequently!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s