Өнгөрсний өнгөрсөн амралт

Энэ зуны хамгийн эхний бөгөөд сүүлийн зугаалганаасаа мэндчилж байна. Та бүхний минь амралтын өдөр амар амгалан, инээд хөөрөөр дүүрэн сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэл дүүрэн байна.

Яг одоо миний харж байгааг үгээр хэлж, камерын дуранд буулгахын арга даанч алга, чадлынхаа хэрээр дүрслх гээд л үзье дээ.

Нуурын эрэг дээр тухтайхан сандал дээрээ шигдэн суугаад өндөрт мандах шаргал нарны туяа усанд тусан нүд гялбуулахад ReyBan-ээ шүүрэн авч алсыг ширтэнэ. Тэртээд үзэгдэх ганц завин дээр хөгшиг далайчин залхуутай нь аргагүй нуурэнд хөвөн алгуурхан сэлүүрдэнэ. Намуухан салхи үсний үзүүрээр наадан зөөлхөн түрлэг чих баясгана. Дэргэдэх түүдэг утаа манаруулан хорхогны үнэр хамар шархируулж байнаа хөө. Ийм сайхан дүр төрхийг нүдэндээ л сайн хадгалж авъя даа. Бидний тэсэн ядан хүлээж буй хорхог маань удахгүй болох гэж байна гэсэн дохио элэрхийлээд байх шиг байна. Буцалж байх хооронд нь хайр сэтгэл маань загас жараахай хөөцөлдөөд тун зав алга, өөрөө л өөрийгөө сэлфидэхээс дээ.

Зиа уг нь нэг ийм бичээд сууж байсан юм байнаа, гэтэд яасан байх нь вэь, оруулж амжилгүй ходоод нь хонхолзоод хорхогруугаа гүйчихсэн биз. Гэхдээ устгахад дэндүү хайран санагдаад өнгөрсөн ч гэсэн оруулчихъя гэж бодлоо.

IMG_3628

Хийх ажилаа хуваарилж байна

IMG_3630

Нуурнаас чулуугаа түүж аваад сайтар угаасны дараа халаах юм гэсэн

IMG_3631

Над мэтийн хэрхэн хийх талаар мэдэхгүй хүмүүст нь зориулж товчхоон тайлбарлаж байгаа юм шүү. Гэхдээ монголчууд маань бараг бүгд л мэддэг байх л даа. Зиа чулуу халсны дараа бэлдэж тавьсан мах ногоогоо бага багаар нь түмпэндээ хийхдээ чулуугаа мөн адил хэд хэдээр нь тараан махан дээрээ тавьж өгнө.

IMG_3634

Ингээд гал дээрээ тавиад 30аас 40мин орчим буцалгасан санагдаж байна.

IMG_3638

Хоолоо хүлээнгээ наранд биеэ шарах, миний бүдүүнээ

IMG_3643

Аан нээрээ түмпэнгийнхээ тагийг хүндрүүлэх ёстой юм шиг байгаа юм. Буудна энэ тэр гээд юм яриад байсан, бид нар хэдэн чулуу тавьчихсан

IMG_3648

IMG_3650

IMG_3651

IMG_3658

IMG_3661

Зиа хорхог маань бэлэн болжээ, арааны шүлс гоожоод байнаа

IMG_3662

IMG_3663

Төмс ногоо нь ахиухан байх тусмаа зүгээр юм байна лээ шүү

IMG_3664

Зиа иймэрхүү хэдэн зураг миний утсанд үлджээ тэрхүү сайхан амралтын өдрөөс минь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s