2014в10в16

Ер нь бол сүүлийн үед би гэдэг хүн их худал амлалт өгөх гээд болчихоо юу даа хөөрхий муу блог доо. Гэхдээ яах ч аргагүй за одоо л нэг юм амьдрал минь жигдэрлээ ингэнэ тэгнэ гээд сүрхий төлөвлөөд эхэлж байхад л 360 эргэчих юм. Залуу насанд их ч юм үзэж, олон ч бартааг туулах ёстой бололтой. Өөрийн хүслээр өрх тусгаарлачихаад байдаг, байр орон ажил төрөл гээд бөөн бөөн асуудлууд ар араасаа цувраад сая нэг хэсэг нэлээдгүй бачимдлаа шүү хэ хэ. Арай гэж нэг юм жигдрээд авлаа гэхээр л нүүж суух дээрээ тулчихаад сүүлдээ бүр амьдралтай эхлүүлсэн дайндаа цагаан туг өргөх шахлаа. Над шиг суурин газраа наалдчихдаг төрлийн хүнд хэрэн хэсүүчлэх тийм ч таатай бус юм. Дахин хоёр сарын дараа нүүх хүртлээ хэсэгхэн ч гэсэн жигдрэх гээд л үзчихнэ дээ. Нүүх тоолонд очсон газар бүртээ тохь тухтай байх гэж тэрүүхэн тэндээ их л хичээх юм, даанч буцаад нүүх болоход хэрэгтэй хэрэггүй юмаар хайрцагнуулаа дүүргэсээр тоо нь улам л олшроод хэцүүдэж байна өө. Энэ удаад бас л дэлгэрэнгүй тоочоод сууж байх зав гарахгүй нь дээ, ингэсгээд дуусгачихаас цаг орой болсон байна. Маргааш өглөө эртлэн босоод шинэхэн ажилдаа жирийлгэх ёстой, эрт босно гэснээс нээрээ би сүүлийн бараг 2 жил эрт босох шаардлага хомсхон гарж байснаас болоод маш муу зан сурчихсан гэх үү буруу хэмнэлд орчихсон гэхүү нэг тиймэрхүү балай тэмпнээсээ гарж чадахгүй үнэн нусаа хацартаа нааж байнаа ха ха. Ажил тарахад үхэл ханхлуулсан амьтан бараг нүд нь аниастай гэрлүүгээ явж байна даа. За за сайхан амраарай гэж хэлэх цаг болжээ. Баасан ахын төрсөн өдрийг доргио эхлүүлэхийг хүсье хүн нэг бүрт.

IMG_3762

IMG_3763

IMG_3764

Толь их халтар байжээ

IMG_3783

Өнгийг өөрчилвөл нэг иймэрхүү. Завгүй гэсэн шалтгаанаар зураг болгоноо янзлах боломж гарсангүй сорри

One comment

  1. usenet providers · October 17, 2014

    Pretty great post. I just stumbled upon your blog
    and wished to say that I have really enjoyed surfing around your weblog posts.
    After all I’ll be subscribing for your feed and
    I am hoping you write again very soon!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s