Хаяа би саарал өнгө байсан ч болоосой гэж хүсдэг, бүүдэгхэн өдрийн бороотой гудамжаар манантан зэрэглээтэх намайг хэн ч бүү олж хараг. Хүн бүхний шамдуулан дарамтлах хүнд ачааг үүрэхээс залхсандаа тэр.

Гэтэл хаяа бас нарнаас ч тодоор гэрэлтэх хурц шар өнгө болохийг хүсдэг, нүд гялбам миний өөдөөс эгцэлж харах зүрхтэн битгий байг. Амьд бүхэн бишрэн шагших үзэсгэлэн төгөлдөрийг цогцлоох гэсэндээ тэр.

Тэгээд бас цааснаас ч цэвэрхэн цагаан өнгө байхыг хүснэ, энхийн тагтаа ч атаархам ариун нандинд минь сэтгэл бүхэн өвдөг сөхрөг. Хайр дурлал, инээд хөөрөнд умбах амьдралыг аз жаргал тэр гэж тунхаглах гэсэн минь тэр ээ…

Хүн маш их сэтгэл хөдөлсөн үедээ өөрөө ч мэдэлгүй үгсийг хүссэнээрээ цацдаг юм шиг санагддаг. Мэдээж гутарсан, шаналсан, ганцаардсан, гомдсон, уурласан үеийн амнаас унах үгийг сайхан гэж хэлэхгүй ч үнэнд дэндүү ойр, сэтгэлд дэндүү дотно байх биз. Харин баярласан, бахархсан, хайрласан, биширсэн мөчүүдэд ундрах тэр сайхан үгс л хамгийн уянгалаг, хамгийн аялагуутай сонсогддог. Гэтэл би хэнд тэр үгээ хэлэхээ мэддэггүй, сайхан ч муухай ч хэнд сонсгохоо мэддэггүй. Хэсэг бодож явсаар буцаагаад залгичихдаг. Яг энэ үедээ би дуу сонсоод цонхоор харангаа хаашаа ч хамаагүй яваад л баймаар санагдана, уйтгар гунигийн мухраас өөрийгөө хайгаад байгаа мэт нэг л их юм бодсоор сууна даа.

IMG_3526

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s